Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Монос Хүнс ХК-ийн Эрүүл мэндийн хүнсний үйлдвэртэй салбарын төлөөллүүд танилцлаа

Монос Хүнс ХК-ийн Эрүүл мэндийн хүнсний үйлдвэртэй салбарын төлөөллүүд танилцлаа

2024.05.29

Өнөөдөр Монос Хүнс ХК-ийн Эрүүл мэндийн хүнсний үйлдвэртэй Монголын Хүнсчдийн Нэгдсэн холбооны Тэргүүн, гүйцэтгэх захирал тэргүүтэй Удирдах зөвлөлийн 21 гишүүн танилцлаа.


Монос Хүнс ХК-ийн МFC 2.0 төслийн хүрээнд 2024 онд ашиглалтад ороод байгаа шинэ үйлдвэрээ тус холбооны УЗ-ийн гишүүдэд Монос Хүнс ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Отгондарь танилцуулсан юм.

Монголын Хүнсчдийн Нэгдсэн холбоо нь улсын хэмжээнд хүнсний үйлдвэрлэл, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, эрчимжсэн аж ахуй эрхлэгч 400 гаруй гишүүнтэй, 21 аймагт салбар зөвлөлтэй, 30 гаруй жилийн түүхтэй томоохон байгууллага бөгөөд тус холбооны гишүүн Монос Хүнс ХК-ийн байранд холбооны II улирлын Удирдах зөвлөлийн хурал болж УЗ-ийн гишүүд үйлдвэр оффисын нэгдсэн байртай танилцсандаа таатай байгаагаа илэрхийллээ.