Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Монос Хүнс ХК-ийн Дотоод хяналтын лаборатори MNS ISO/IEC 17025:2018 итгэмжлэлээ гардан авлаа

Монос Хүнс ХК-ийн Дотоод хяналтын лаборатори MNS ISO/IEC 17025:2018 итгэмжлэлээ гардан авлаа

2022.04.08

Эрүүл мэндийг дэмжигч Монос Хүнс ХК-ийн Дотоод хяналтын сорилтын лаборатори нь MNS ISO/IEC 17025:2018 буюу “Сорил болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага”-ыг хангаж Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2022 оны А/29 дүгээр тушаалаар магадлан итгэмжлэгдлээ.

Энэхүү итгэмжлэл нь лабораторийн чанарын менежментийн тогтолцоо, техникийн чадавхи, шударга байдал, тууштай үйл ажиллагаа явуулах ерөнхий шаардлагыг тодорхойлдог байна.

Манай компанийн чухал зорилтын нэг нь хэрэглэгчдийн сэтгэл ханамж, чанар стандартыг үргэлж нэг номерт тавьдаг бөгөөд олон улсын стандартуудыг хангах зорилгоор нэвтрүүлсэн Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015, Хүнсний үйлдвэрлэлийн хяналтын тогтолцоо HACCP стандартуудаа баталгаажуулснаас гадна хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо FSSC 22000, байгаль орчны удирдлагын тогтолцоо 14001, хүний нөөцийн удирдлагын 30400 стандартуудыг тус тус үйл ажиллагаандаа ээлж дараатайгаар нэвтрүүлж, баталгаажуулж байна.