Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
“МОНОС ХҮНС” ХК-ИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ЛАБОРАТОРИ ОЛОН УЛСЫН ИТГЭМЖЛЭЛ ХҮРТЛЭЭ

“МОНОС ХҮНС” ХК-ИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ЛАБОРАТОРИ ОЛОН УЛСЫН ИТГЭМЖЛЭЛ ХҮРТЛЭЭ

2024.12.06

“Монос Хүнс” ХК-ийн чанарын хяналтын лаборатори нь MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангаж, “Үндэсний Итгэмжлэлийн төв”-ийн даргын А/319 тоот тушаалааар итгэмжлэгдлээ.

Энэхүү итгэмжлэл нь лабораторийн мэргэжлийн ур чадвар, шинжилгээний нарийвчлал, найдвартай байдлыг баталгаажуулж, шинжилгээний дүнг олон улсад баталгаажуулж буй чухал үзүүлэлт юм. Итгэмжлэлийн гэрчилгээ нь 2024 оны 11-р сарын 13-ны өдрөөс 2028 оны 03-р сарын 22-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх юм.

Чанар, Стандартыг Эрхэмлэгч Монос Хүнс ХК

“Монос Хүнс” ХК нь хэрэглэгчдийнхээ итгэлийг дээдлэн, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийг зорьдог. Энэхүү итгэмжлэл нь манай лабораторийн үйл ажиллагааг олон улсын хэмжээнд үнэлж, баталгаажуулсан чухал алхам болж байна.

Түүнчлэн, манай компани нь үйл ажиллагааныхаа чанар, стандартыг сайжруулах хүрээнд Швейцар улсад төвтэй, дэлхийн тэргүүлэгч аудитын байгууллага болох SGS компанийн өндөр шалгуур бүхий хоёр үе шаттай үнэлгээг амжилттай давж, дараах стандартуудыг хэрэгжүүлсэн:

  • ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоо
  • FSSC 22000:2018 Хүнсний аюулгүй байдлын удирдлагын систем
  • ISO 14001:2015 Байгаль орчны удирдлагын тогтолцоо 

Эрүүл мэндийг эрхэмлэгч “Монос Хүнс” ХК-ийн итгэмжлэгдсэн лаборатори нь судалгаа, шинжилгээний цар хүрээгээ өргөжүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлхийн жишигт хүргэхэд анхааран ажиллах болно.

Биднийг сонгосон хэрэглэгч, харилцагч та бүхэнд талархал илэрхийлье.