Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Монос Хүнс ХК-ийн цэвэр ашгийн 37%-ийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэлээ

Монос Хүнс ХК-ийн цэвэр ашгийн 37%-ийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэлээ

2025.02.19

Монос Хүнс ХК-ийн ТУЗ-ийн 25/02 тогтоолоор компанийн 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 37% болох 1,635,401,712 төгрөгийг нэгж хувьцаанд 4 төгрөгөөр тооцож, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгож, ногдол ашгийг 2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна.

2024 онд Монос Хүнс ХК шингэн хүнсний үйлдвэртээ хөрөнгө оруулж, MFC 2.0 үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэн тус оны III улиралд ашиглалтад оруулсан. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн хүчин чадал гурав дахин нэмэгдэж, 2024 оны IV улирлаас эхлэн компанийн санхүүгийн үзүүлэлтэд эерэг нөлөө үзүүлж байна. Энэхүү өсөлтийг 2025 онд ч үргэлжлүүлэн компанийн ашигт ажиллагааг тогтвортой нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Монос Хүнс ХК-д итгэл хүлээлгэн, бидний өсөлт, хөгжилд хувь нэмрээ оруулж буй хувьцаа эзэмшигч нартаа талархал илэрхийлье.

ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЖ , ЭРҮҮЛ АМЬДРАЛЫГ ХАМТДАА БҮТЭЭЕ!