Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
МОНОС ХҮНС ХК-ийн 2024 оны II улирлын ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл

МОНОС ХҮНС ХК-ийн 2024 оны II улирлын ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл

2024.08.08

Монос Хүнс ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2024 оны наймдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулагдлаа. ТУЗ-ийн гишүүд цахим болон танхимаар бүрэн бүрэлдэхүүнээр 100%-ийн ирцтэйгээр хуралдаа оролцлоо. 

Хурлаар ТУЗ-ийн гишүүд компанийн эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлантай танилцсан юм. Мөн Стратеги бизнес хөгжлийн хороо болон Цалин урамшуулал нэр дэвшүүлэх хорооноос цаг үетэй холбоотой мэдээллүүдийг тус тус ТУЗ-ийн гишүүдэд танилцуулан, хэлэлцлээ.  

Үйл ажиллагааны тайлангаас онцолбол, 

  • Эхний хагас жилд Монос Хүнс ХК 1.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаа. Мөн компанийн нийт хөрөнгийн хэмжээ ₮60.8 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 35%-аар өсөв.
  • MFC 2.0 төсөл амжилттай хэрэгжиж шинэ үйлдвэр ашиглалтад орсонтой холбоотойгоор өөрийн хөрөнгийн хэмжээ 27%-аар өссөн үзүүлэлттэй байна.
  • Дэлхийд тэргүүлэгч аудитын компани болох SGS - н өндөр шалгууртай аудитын шаардлагыг хангаж, FSSC 22000:2018, ISO 14001:2015, ISO 9001:2015 стандартуудын гэрчилгээгээ баталгаажууллаа.

Мөн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, ТУЗ-ийн хараат бус гишүүдийн тоог нэмж байгаа тул ТУЗ хараат бус гишүүнд нээлттэйгээр сонгон шалгаруулалт зарлаж, ТУЗ-ийн гишүүдийг сонгох Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг удахгүй хуралдуулахаар товлон зарлаад байна.

Нийт хувьцаа эзэмшигч та бүхэн Монос Хүнс ХК-ийн хагас жилийн “Үйл ажиллагааны тайлан”- тай https://monosfoods.mn/investor#tailan холбоосоор хандан танилцаарай.