“МОНОС ХҮНС” ХК-ИЙН 2022 ОНЫ НОГДОЛ АШГИЙГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ДАНСАНД БАЙРШУУЛЛАА
2023.12.19
Монос хүнс ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 30 тоот тогтоолоор 2022 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2.4 /татвар хасаагүй дүн/ төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэж байсан. Тогтоолд заасан ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шилжүүлээд байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэл буюу 2023 оны 4-р сарын 10-ны өдрөөр тасалбар болгон тогтоосон.
“Монос хүнс” ХК-ийн хувьцаа эзэмшигч та бүхэн өөрийн данс байрладаг үнэт цаасны компанидаа хандан ногдол ашгаа авна уу.
Эрүүл мэндийг дэмжсэн хүнсний бүтээгдэхүүнийг хүн ардын өдөр тутмын хэрэглээнд хэвшүүлэх, эрүүл мэндийн төлөөх үйлсэд хувь нэмэр оруулж буй нийт хувьцаа эзэмшигчдэдээ баярлалаа.