Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
МОНОС ХҮНС ХК-ийн 2021 оны III улирлын ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл

МОНОС ХҮНС ХК-ийн 2021 оны III улирлын ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл

2021.11.17

Монос Хүнс ХК-ийн III-р улирлын ТУЗ-ийн ээлжит хурал 2021.11.17-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. ТУЗ-ийн гишүүд цахим болон танхимаар бүрэн бүрэлдэхүүнээр 100%-ийн ирцтэйгээр хуралдаа оролцлоо.

Тус хурлаар компанийн 2021 оны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийлгэх компаниар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагын нэг болох “БДО аудит” ХХК-ийг сонгож, компанийн 2021 оны III-р улирлын санхүү, үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, Монос Хүнс ХК-ийн 2022 оны бизнес төлөвлөгөө, төсөв, урт хугацааны болон богино хугацааны зорилтыг хэлэлцэн батлав. Мөн ТУЗ-ын хараат бус гишүүнээр Очирын Лхагвасүрэнг түр томиллоо.

   Нийт хувьцаа эзэмшигч та бүхэн Монос Хүнс ХК-ийн III-р улирлын Санхүү байдлын тайлан-тай https://monosfoods.mn/investor#tailan холбоосоор хандан танилцаарай.