Монос Хүнс ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгууллаа
2023.05.02
Монос Хүнс ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр танхимаар болон хүрэлцэн ирж амжихгүй хувьцаа эзэмшигчдээ хүртээмжтэй байх үүднээс цахимаар амжилттай зохион байгууллаа.
Хурлыг Монос Хүнс ХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Ананд даргалж, нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 84,14 %-ийн ирцтэйгээр хуралдсан юм.
Санал хураалт болон тооллогын ажилд ямар нэгэн алдаа гараагүй болохыг Тооллогын комиссын зүгээс онцоллоо.
Хувьцаа эзэмшигчдэд 2022 оны үйл ажиллагааны тайлан, гол үр дүнг Монос Хүнс ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Отгондарь танилцуулсан юм.
Тайлангийн үеэр 2022 онд 6 брэндийн 14 нэр төрлийн шинэ болон шинэчлэгдсэн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай байршуулж ажилласан талаар дурдлаа. Үүнээс гадна 2022 онд тус компани хуурай болон шингэн хүнсний үйлдвэрлэл үйл ажиллагааг нэг дор төвлөрүүлсэн, цаашдын үйл ажиллагаанд олон давуу тал авчрах “MFC 2.0” төслөө эхлүүлээд байна, төслийн барилгын явц одоогоор 80 хувьтай байгааг мэдээлэв.
ТУЗ-ийн дарга Х.Ананд нь 2022 оны үйл ажиллагааг амжилттай өсөлттэй ажилласныг дүгнэж Монос Хүнс ХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хурлаар 2022 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 30% болох 981,241,027 төгрөг буюу нэгж хувьцаанд 2.4 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болсныг мэдэгдлээ.