"Монос Хүнс" ХК хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дахин нэг эмнэлгийн хүүхдийн өрөөг тохижууллаа
2023.05.30
Монос Хүнс хувьцаат компани хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дахин нэг эмнэлгийн хүүхдийн өрөөг тохижуулж, өвчиндөө шаналсан хүүхдүүдийн сэтгэл санааг нь сэргээхээр хичээн ажиллаж байна.
Бид өөрсдийн санаачилгаар ГССҮТ-ийн Түлэгдлийн эмнэлгийн түлэнхийн нөхөн сэргээх хүүхдийн тасгийн өрөөг иж бүрэн засварлан, тохижуулж өнөөдөр хүлээлгэн өглөө.
Энэхүү өрөө нь жилдээ дунджаар 2,000 гаруй хүүхэд түлэнхийн нөхөн сэргээх эмчилгээний өмнө болон дараа үеэр аав ээж асран хамгаалагчийн хамт цагийг өнгөрүүлэх зорилготой өрөө юм.
ГССҮТ-ийн Түлэгдлийн эмнэлгийн түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Ц.Нарантунгалаг “Манай эмнэлгийн хүүхдийн тасгийн өрөөнд 21 аймаг болоод нийслэлийн бүх дүүргийн түлэгдсэн хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг. Энэхүү эмнэлэгт маань хүүхдийн тоглоомын өрөө гаргаж тохижуулснаар өвчиндөө шаналсан хүүхдүүд өвчнөө бага ч болов мартаж, биеийн эдгэрэлтэд нь сайнаар нөлөөлөх болно. Хүүхдэд ээлтэйгээр тохижуулсанд эрүүл болон эдгэрч, инээд хөөрөөр дүүрч ижий аавдаа очиж буй мянга мянган хүүхдийн өмнөөс талархал илэрхийлье” гэсэн юм.
ХҮҮХЭД БҮХЭН ЭРҮҮЛ БАЙГ