Монос Хүнс ХК ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн өрөөг сэргээн засварлаж, тохижууллаа
2022.07.25
Монос Хүнс Хувьцаат компанийн санаачилгаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн хүлээлгийн болон үзлэгийн өрөөг иж бүрэн тохижуулж өнөөдөр хүлээлгэн өглөө.
Энэхүү 2 өрөө нь жилдээ 13,000 гаруй хүүхэд өөрийн асран хамгаалагчийнхаа хамт төлөвлөгөөт болон яаралтай мэс заслын өмнөх мэдээгүйжүүлэлтийн үзлэг, эмч нарын зөвлөгөөг авч хүнд болон хөнгөн хагалгааны өмнө аав, ээж асран хамгаалагчийн хамт сэтгэл санаагаа бэлдэх, цагийг өнгөрүүлэх зорилготой өрөө юм.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн эрхлэгч М. Ариунтунгалаг “Монгол Улсад хүүхдийн мэс засал үүсэж хөгжөөд 70 гаруй жил болж байна. Манай эмнэлгийн энэхүү өрөөгөөр 21 аймаг, 9 дүүргийн хүнд болон хөнгөн хагалгаанд орох хүүхдүүд маань дамжин өнгөрдөг. Мэс заслын өмнөх өрөөг тохижуулснаар хүүхдүүд хагалгааны өмнө тайван байж өвчнөө мартан, сатаарч хагалгааны дараах биеийн эдгэрэлтэд сайнаар нөлөөлж, хүүхэд багачууддаа өдөр бүр аз жаргалтай байх боломжийг бүрдүүлж өглөө.
Энэхүү чухал өрөөг хүүхдэд “ээлтэй”-гээр тохижуулсанд Эрүүл болон эдгэрч, инээд хөөрөөр дүүрч ижий аавдаа очиж буй мянга мянган хүүхдүүдийн өмнөөс талархал илэрхийлье” гэсэн юм.
Дээрх хоёр өрөөг тохижуулсан тохижуулахад Монгол Контент ХХК, Лантуун дохио ТББ-ын тэргүүн Ч. Ганжавхлан нар хамтран хүүхдүүдийг тохь тухтай өрөөнд амрах орчныг бүрдүүлж өгсөн юм. Монос Хүнс хувьцаат компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт тэр дундаа хүүхэд багачууд руу чиглэсэн олон төрлийн ажлыг шат дараатайгаар зохион байгуулан ажилладаг бөгөөд цаашдаа хүүхдүүд рүү чиглэсэн илүү олон ажлыг хийхээр төлөвлөж байна. Мөн бусад бизнесийн байгууллагуудыг улсын эмнэлгүүдийн хүүхдийн мэс заслын засвар тохижилтын ажилд хувь нэмрээ оруулж, олон хүүхдэд эрүүл мэнд, аз жаргал бэлэглэхийг уриалж байна.