Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
МОНОС ХҮНС ХК “EARNINGS CALL” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МОНОС ХҮНС ХК “EARNINGS CALL” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025.02.12

Монос Хүнс ХК нь 2024 оны Earnings Call арга хэмжээг амжилттай зохион байгуулж, компанийн санхүүгийн үзүүлэлт, өсөлтийн стратеги болон цаашдын төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид, шинжээчидтэй хуваалцлаа.

Арга хэмжээний хүрээнд Монос Хүнс ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Отгондарь, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Э.Амарболд нар компанийн борлуулалт, ашгийн үзүүлэлт болон бусад санхүүгийн гол мэдээллүүдийг танилцууллаа.

Мөн Үнэт цаасны компанийн төлөөлөл болох есөн компанийн 11 шинжээч оролцож, компанийн үйл ажиллагаа, санхүүгийн төлөвлөгөөтэй холбоотой асуултуудыг удирдлагуудад тавьж, хариулт авлаа.

Earnings Call 2024 арга хэмжээнээс онцлох тоонууд:

  • Борлуулалтын өсөлт – 20%
  • Цэвэр ашгийн өсөлт - 17%
  • Хуурай хүнс үйлдвэрлэлийн өсөлт – 12%
  • Шингэн хүнс үйлдвэрлэлийн өсөлт- 38%

Монос Хүнс ХК нь тогтвортой өсөлтийг ханган, зах зээл дэх байр сууриа бэхжүүлэхийн зэрэгцээ хувьцаа эзэмшигчдийн итгэлийг өндөр түвшинд хадгалах зорилготой ажиллаж байна.