“Монос Хүнс” ХК Цэнэг брэндийн уушги цэвэрлэх бэлдмэлээ танилцуулж байна
2024.10.10
“Монос Хүнс” ХК “Mongolian Mining” олон улсын уул уурхайн үзэсгэлэнд Цэнэг брэндийн уушги цэвэрлэх шинэ бэлдмэлээ танилцууллаа. Үзэсгэлэн энэ сарын 8-нд эхэлж гурав хоногийн турш Буянт Ухаа спортын ордонд зохион байгуулагдсан юм. Тухайлбал үзэсгэлэнд 10 гаруй улсын 250 орчим уул уурхайн компаниуд оролцож сүүлийн үеийн техник технологи, арга туршлагаа хуваалцлаа.
Цэнэг брэндийн уушги цэвэрлэх шинэ төрлийг танилцуулъя
- Найрлагадаа говийн ганга өвс, чихэр өвс, гүргэм зэрэг эмийн ургамлыг агуулсан энэхүү бүтээгдэхүүн нь уул уурхайн тоосжилттой нөхцөлд ажилладаг хүмүүс болон утаа, агаарын бохирдлоос уушгиа хамгаалах хүсэлтэй хүн бүрд тохиромжтой.
- Цэнэг брэндийн уушги цэвэрлэх бүтээгдэхүүн бохирдлыг цэр ховхлох замаар гадагшлуулдаг. Мөн бие махбодын цусанд орсон хортой нэгдлийг цэвэрлэх, дархлаа дэмжих үйлчилгээ үзүүлэх юм.
ХҮНИЙ ИХ ЭМЧ Б.ОДБАЯР “Манай бэлдмэл амьсгалын замын тоос , тоосонцортой орчинд ажиллаж амьдардаг хүмүүст уушги хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл 30 хоногийн турш хэрэглэснээр цэр ховхлогдох ба ханиалга, амьсгал давчдах зэрэг зовуурь багасаж амьсгалын замын үйл ажиллагаа сайжирч байгаа нь эм судлалын хүрээлэнгийн судалгаагаар тогтоогдоод байна”
Монгол улсын эдийн засагт уул уурхайн салбар, ажиллах хүчний оролцоо чухал нөлөөтэй. Тухайлбал нийт экспортын 92%-ийг уг салбар дангаар бүрдүүлдэг.
Уул уурхайн салбарт ажиллагсад эрүүл мэнддээ анхаарах нь зөвхөн салбарт хамаарах асуудал биш. Энэ нь нийтийн эрүүл мэнд, цаашлаад эх орны хөгжилд эергээр нөлөөлөх юм.