Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
МОНОС ХҮНС ХК АНХ УДАА “MFC TOUR” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МОНОС ХҮНС ХК АНХ УДАА “MFC TOUR” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025.01.08

Монос Хүнс ХК нь “MFC Tour” арга хэмжээг амжилттай зохион байгуулж, Үнэт Цаасны Компани, банк санхүүгийн салбарын төлөөллийг нэг дор хүлээн авлаа.

Энэхүү арга хэмжээний гол зорилго нь компанийн стратегийн чухал төсөл болох MFC 2.0 төслийн үр дүн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шинэчлэл болон компанийн өдөр тутмын үйл ажиллагааны онцлогийг танилцуулахад чиглэсэн юм. Үүний хүрээнд зочид Монос Хүнс ХК-ийн үйлдвэр оффисын орчин, үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи тоног төхөөрөмжүүд тэдгээрийн үйл ажиллагаа, чанарын хяналтын нарийн процесс зэрэгтэй бодитоор танилцлаа.

“MFC Tour” арга хэмжээний онцлог тал нь Монос Хүнс ХК-ийн үйл ажиллагааны ил тод байдлаар дамжуулан компанийн урт хугацааны өсөлтөд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх юм. Мөн дэвшилтэт тоног төхөөрөмж, инновацлаг шийдлүүдийг нэвтрүүлснээр байгальд ээлтэй үйлдвэрлэлийг бий болгоход чиглэсэн MFC 2.0 нэгдсэн үйлдвэрлэлийн төслийн үр дүнг танилцуулан, санал солилцсон явдал юм.

Цаашид Монос Хүнс ХК нь улирал бүр “MFC Tour”болон “Earnings Call” арга хэмжээг тогтмол зохион байгуулж, хөрөнгийн зах зээл дээрх сонирхогч талууд, иргэд, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахаар зорьж байна.