“МОНОС ХҮНС” ХК “АМАР ДААТГАЛ” ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
2024.12.26
“Монос Групп” “Амар Даатгал” ХХК-тай эрсдэлийн менежмент, ердийн даатгалын болон давхар даатгалын бүх төрлийн үйлчилгээний хүрээнд хамтран ажиллах зорилгын хүрээнд санамж бичиг байгууллаа. Энэхүү түншлэл нь “Монос Групп”-ийн стратегийн нэг хэсэг бөгөөд бизнесийн эрсдэлийг бууруулж, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилготой юм.
Хамтын ажиллагааны хүрээнд Амар даатгал ХХК нь Монос Хүнс ХК-ийн олон улсын ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоо, FSSC 22000 Хүнсний аюулгүй байдлын иж бүрэн удирдлагын тогтолцооны стандартад нийцсэн эрүүл мэндийг дэмжих хүнсний бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцаж Гэнэтийн ослын даатгалд Монос Хүнс ХК-ийн нийт 240 ажилтныг хамруулсан гэрээг үзэглэлээ.