Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
МОНОС ХҮНС ХК 817 САЯ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШГАА ТАРААЛАА

МОНОС ХҮНС ХК 817 САЯ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШГАА ТАРААЛАА

2022.10.10

 

“Монос хүнс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №27/02 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2 төгрөг буюу нийт 817,700,856 төгрөгийг хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг болгон олголоо. Ногдол ашгийг "ҮЦТХТ" ТӨХХК-ийн дансанд шилжүүлээд байгаа бөгөөд Хувьцаа эзэмшигч та ногдол ашгийн мөнгөө авахын тулд брокерын компанид хүсэлтээ өгснөөр өөрийн банкны данс руу авах боломжтой.

Ногдол ашиг авах Хувьцаа эзэмшигчийг 2022.03.31-ний өдрөөр тасалбар болгож байгаа бөгөөд энэ хугацаанд та Монос Хүнс ХК-ийн хувьцаа эзэмшигч байсан бол 2021 оны ногдол ашиг авах юм.