“МОНОС” ГРУПП НЬ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ КЫРГЫЗСТАН УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛНА
2023.05.29
“МОНОС” групп экспортын зах зээлээ тэлэхээр Бүгд Найрамдах Казахстан Улсын «Рауза АДЕ» ХХК болон Бүгд Найрамдах Кыргызстан Улсын «Лекарь» ХХК-тай хамтын ажиллагаагаа эхлүүлэх тухай хэлэлцсэн уулзалт боллоо.
Талуудын албан ёсны уулзалтын үеэр Монос Группийн зүгээс компанийн үйл ажиллагаа болон салбар компаниудын бүтээгдэхүүнийг танилцуулж хамтран ажиллахаар болсон юм. Тухайлбал, Монос Хүнс ХК-ийн хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд болон Монос Фарм ХХК-ийн эм, Монос Косметик ХХК-ийн нарны тос г.м бүтээгдэхүүнүүдийг борлуулан, хамтран ажиллах саналыг авлаа. Ингэхдээ талуудын зүгээс олон улсын эмийн сан, онлайн худалдаагаар дамжуулан “Монос” группийн бүтээгдэхүүнүүдийг борлуулахаар харилцан хэлэлцэв.
Түүнчлэн ирэх долдугаар сард Бүгд Найрамдах Казахстан Улсын «Рауза АДЕ» ХХК болон Бүгд Найрамдах Кыргызстан Улсын «Лекарь» ХХК төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, хамтын ажиллагааны гэрээг үзэглэх юм.