Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Монос Групп Монгол Улсын Их Сургуулийн “ШИЛДЭГ ТҮНШ”-ээр тодорлоо

Монос Групп Монгол Улсын Их Сургуулийн “ШИЛДЭГ ТҮНШ”-ээр тодорлоо

2022.05.09

МУИС-ийн сургалт, судалгааны үйл ажиллагааны чиглэлд тогтвортой, найдвартай хамтран ажиллагч нартаа олгодог “ШИЛДЭГ ТҮНШ” байгууллагаар Монос групп шалгарлаа.

Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлд гадаад, дотоодын тэргүүлэх их дээд сургуулиудтай Монос групп нь тогтмол хамтран ажилладаг бөгөөд МУИС-тай 2011 оноос хамтран ажиллаж эхэлсэн.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монос групп болон МУИС-ийн эрдэмтэн докторууд таван жилийн судалгаа шинжилгээний үр дүнд монголчуудын уламжлалт хэрэглээг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулан биеийг хоргүйжүүлэх, антиоксидант үйлдэлтэй “100 наслаарай” цайг 2015 онд зах зээлд амжилттай нэвтрүүлсэн юм. Мөн гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл зүгшрүүлэлт болон нанотехнологийн чиглэлээр суурь судалгаа шинжилгээ хийж хамтран ажиллаж байна. 

Хоёр тал хамтын ажиллагааны хүрээнд:

  • Монос групп, МУИС-ийн судалгааны лабораториудыг ашиглах тал дээр хамтран ажиллах
  • МУИС-ийн судлаачдын оюуны бүтээлийг үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэх
  • Хамтарсан судалгааны ажлыг өргөжүүлэх
  • Тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
  • Салбар дундын том хэмжээний төсөлд аль болох хамтран оролцохоор чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ.