Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
“МОНГОЛ УЛСЫН ХҮНСНИЙ МАНЛАЙ ҮЙЛДВЭР”-ЭЭР МОНОС ХҮНС ХК ШАЛГАРЛАА

“МОНГОЛ УЛСЫН ХҮНСНИЙ МАНЛАЙ ҮЙЛДВЭР”-ЭЭР МОНОС ХҮНС ХК ШАЛГАРЛАА

2024.12.13

Монос Хүнс ХК “Монгол Улсын Хүнсний Манлай үйлдвэр” шагналыг хүртлээ. Бид 12 жилийн хугацаанд олон улсын чанар стандартаар баталгаажсан эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлж, хэрэглэгчдийн эрүүл мэндийн боловсролыг хөгжүүлэх, амьдралын зөв дадлыг иргэн бүрд төлөвшүүлэх зорилгоо тууштай хэрэгжүүлсээр байна.

2024 оны онцлох амжилтууд:

  • ISO 9001:2015, FSSC 22000:2018, ISO 14001:2015 стандартыг амжилттай хэрэгжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө. Стандартын хэрэгжилтийг шалган баталгаажуулах зорилгоор Швейцар улсад төвтэй, дэлхийд тэргүүлэгч аудитын компани SGS-ийн аудитын баг хоёр үе шаттай хяналт шалгалт хийж, манай үйл ажиллагааг амжилттай хэрэгжиж байгааг батламжилсан юм.
  • MFC 2.0 төслийг амжилттай хэрэгжүүлж, хуурай болон шингэн хүнсний үйлдвэрлэлийг нэг дор төвлөрүүлснээр бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна Экос усны үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2.5 дахин өсгөлөө. Түүнчлэн, Экос усны сав баглаа боодлын хуванцрын хэмжээг 30%-иар бууруулж, байгаль орчинд илүү ээлтэй боллоо.
  • Цэнэг брэндийн "Уушги цэвэрлэх бэлдмэлийг" зах зээлд амжилттай танилцууллаа.
  • Энэ оны хоёрдугаар сараас Киргиз Улсад бүтээгдэхүүнээ худалдаалж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Бишкек хотын Лекарь сүлжээ эмийн сангийн 100 гаруй салбарт амжилттай борлуулж байна.
  • Энэхүү амжилт нь манай хамт олны хичээл зүтгэл, хэрэглэгчдийн итгэл, харилцагчдын дэмжлэгийн үр дүн юм. Монгол хүний эрүүл мэндэд оруулж буй бидний хувь нэмрийг үнэлж, алдаршуулсан Монголын Хүнсчдийн Нэгдсэн Холбоонд талархал илэрхийлье.
  • Монос Хүнс ХК цаашид ч хүрээлэн буй орчин, оролцогч талуудаа хүндэлсэн, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэгч, үнэ цэнэ бүтээх хамт олон байх болно.