Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
MFC 2.0 үйлдвэрийн явцтай хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл танилцлаа

MFC 2.0 үйлдвэрийн явцтай хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл танилцлаа

2023.06.15

Монос Хүнс ХК-ийн ТУЗ-ийн санаачилгаар хувьцаа эзэмшигчдэд зориулсан MFC 2.0 үйлдвэрийн явцтай танилцах үйл ажиллагааг зохион байгуулж эхэллээ.

Энэхүү үйл ажиллагаа нь хэрэгжиж буй төсөл, цаашид хийгдэх ажлуудын талаар мэдээлэл хүргэх, хувьцаа эзэмшигчидтэйгээ илүү ойр байх зорилготой бөгөөд эхний арга хэмжээнд хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл, ТУЗ-ийн гишүүд болон байгууллагын удирдлагууд оролцлоо. Үйл ажиллагаанд Таванбогд капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Г. Мөнх-Эрдэнэ зочноор оролцож хувьцааны ханш, цаашид хэрхэх талаар анализыг танилцуулсан бол Монос хүнс ХК-ийн Гүйцэтгэх захирал А. Отгондарь хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн. Мөн энэ үеэр ТУЗ-ийн дарга Х.Ананд болон ТУЗ-ийн хараат бус гишүүд нар компанийн үйл ажиллагаанд хэрхэн зөвлөж, үнэлэлт дүгнэлт өгч байгаа талаараа зочдод мэдээлэл өглөө.

Монос Хүнс ХК-ийн MFC 2.0 төслийн явцтай талбар дээрээс нь танилцсан хөрөнгө оруулагчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, амжилт хүссэн юм. Компанийн зүгээс цаашид хувьцаа эзэмшигчид рүү чиглэсэн олон төрлийн арга хэмжээ тогтмол зохион байгуулж, илүү ойр ажиллахад анхаарна гэдгээ мэдэгдлээ.