Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
“MFC Tour” арга хэмжээнд ая тухтай дэлгүүр буюу конвениенс сүлжээ дэлгүүрийн төлөөлөл “GS25”-ийн ажилтнууд оролцлоо

“MFC Tour” арга хэмжээнд ая тухтай дэлгүүр буюу конвениенс сүлжээ дэлгүүрийн төлөөлөл “GS25”-ийн ажилтнууд оролцлоо

2025.01.28

Энэ сарын 22-нд “MFC Tour” арга хэмжээ хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж “Дижитайл концепц ХХК” буюу GS25 сүлжээ дэлгүүрийн төлөөлөгчдийг хүлээн авч, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцууллаа. Арга хэмжээний үеэр бүтээгдэхүүн үйлдвэрлэл, чанарын хяналтын дэвшилтэт технологи, инновацын шийдлүүдийг танилцуулж, компанийн стратеги, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцсэн юм.

Энэхүү арга хэмжээ нь GS25-ийн төлөөлөгчдөд Монос Хүнс ХК-ийн чанар, технологийн давуу талыг танилцуулж, хоёр талын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, урт хугацааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Хөрөнгө оруулагч, харилцагч, хэрэглэгч, сонирхогч талуудын хэрэгцээ шаардлагыг ойлгох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, өөрсдийн үйл ажиллагаатай бодитоор танилцах боломжийг олгохоор Монос Хүнс ХК нь “MFC Tour” арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна.