MFC: ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
2024.12.13
Монос Хүнс ХК-ийн спортын наадам “Би биш Бид” уриан дор зохион байгуулагдлаа
Эрүүл мэндийг дэмжигч Монос Хүнс ХК-ийн зургаа дахь удаагийн спортын их наадам “Би биш Бид” уриан дор зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн спортын их наадамд бүх албадуудын 250 гаруй ажилтнуудаас шалгарсан ажилтнууд нийт зургаан багт хуваагдаж, зургаан төрлөөр 36 багц медалийн төлөө оюун ухаан, хурд хүчээ уралдуулан өрсөлдлөө.
Компанийн спортын их наадмыг тогтмол зохион байгуулах нь ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, багаар ажиллах чадварыг сайжруулах, компанийн соёлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ нь ажилтнуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, ажилдаа идэвхтэй, эерэг хандлагаар хандахад тусалдаг.
Тэмцээнд нэгдсэн дүнгээр Маркетинг Борлуулалтын албанаас бүрдсэн “Berry Vit” баг тэргүүлж шилжин явах цомын эзэд болсон юм.
“Цэнэг” болон “Экос” брэнд “Health & Beauty Expo 2024”-д оролцов
Монос Хүнс ХК-ийн “Health & Beauty Expo 2024” үзэсгэлэнд, ЭКОС брэндийн зөөлөн болон оргилуун ус , Цэнэг брэндийн Уушги цэвэрлэх бэлдмэл болон Гоо сайхны бэлдмэлээр оролцлоо. Уг үзэсгэлэн нь 2024 оны 12-р сарын 5-наас 12-р сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд гоо сайхан, эрүүл мэндийн салбартай холбоотой олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг нэг дороос авах боломжтой гэдгээрээ онцлог юм.
Экос усны хуванцар саваар бүтээл хийх уралдааны ялагчид тодорлоо
ЭКОС брэндийн зүгээс хэрэглэгчдэд хуванцар хаягдлыг дахин боловсруулах, байгаль орчиндоо ээлтэй байхын ач холбогдлыг сурталчлах зорилгоор хуванцар хаягдлыг ашиглан бүтээл хийх уралдааныг зарласан билээ.
Уралдаанд 30 гаруй хүн бүтээлээрээ оролцсоноос бүтээлийн утга санаа, үзэмж, хуванцар хаягдлын ашиглалтыг харгалзаж дараах гурван бүтээлийг шалгарууллаа.
- Нэгдүгээр байр:
“Өнөр бүл хүүхдийн төв”-ийн авьяаслаг хүүхдүүдийн урласан “12 жилийн амьтад” бүтээл тэргүүн байр эзэлж 1,5 сая төгрөгөөр шагнууллаа.
- Хоёрдугаар байр:
Байгальд ээлтэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг “Болдоггүй бор өвгөн” хулгана муурын хамт аж төрөн амьдарч буйгаар дүрсэлжээ. Тэрээр байгалийн хөрсөнд болон тасалгаанд ургах боломжтой тариа будаа, цэцэг моддыг Эко аргаар тарьж ургуулж, бий болсон хог хаягдлаа дахин ашиглаж байгалиа хайрладаг хүн аж. Batmunkh Batjargal -ын уг бүтээл хоёрдугаар байрыг эзэлж 1 сая төгрөгийн шагналын эзэн болсон юм.
- Гуравдугаар байр:
Tuguldur Gantulga-ын бүтээл шалгарсан ба ЭКОС эх дэлхийдээ ээлтэй болж хуванцрын хэмжээгээ 30%-иар бууруулсан бөгөөд саваа базаад хаяарай гэсэн агуулгыг харуулснаараа онцлог байлаа. Гуравдугаар байрт 500 мянган төгрөгийн мөнгөн шагналыг олгосон юм.
Байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг дахин ашиглахын ач холбогдлыг таниулахаар Монос Хүнс ХК-ийн санаачилсан энэхүү тэмцээнд оролцсон нийт оролцогчдодоо талархал илэрхийлье. Энэхүү уралдаан нь зөвхөн өрсөлдөөн биш, эко хандлагыг дэлгэрүүлэх, байгаль орчны хариуцлагатай хэрэглээг сурталчлах чухал алхам юм.
ИЛҮҮ САЙХНЫГ ЭХ ДЭЛХИЙДЭЭ!