Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
МОНОС ХҮНС ХК-ийн 2021 оны жилийн эцсийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл

МОНОС ХҮНС ХК-ийн 2021 оны жилийн эцсийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл

2022.02.18

Монос Хүнс ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2022.02.17-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус хурлаар Монос Хүнс ХК-ийн 2021 оны IV улирал болон жилийн эцсийн санхүү, үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, “БДО аудит” ХХК-аас гаргасан дүгнэлтийг танилцууллаа. 

Монос Хүнс ХК-ийн 2021 оны борлуулалтын орлого 18.8 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 50 хувийн өсөлтийг үзүүлэн амжилттай ажилласан юм. Ингэснээр 2021 оны компанийн цэвэр ашгийн 40% буюу 817сая төгрөгийн ногдол ашгийг нийт хувьцаа эзэмшигчиддээ тараах шийдвэрийг ТУЗ-ийн ээлжит хурлаас баталлаа. 

Компани шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, хүчин чадлаа өргөжүүлэх цаашлаад хөгжлийн дараагийн үе шатад хөтлөх Үйлдвэрлэлийн MFC 2.0 төсөл танилцуулагдаж Стратеги Бизнес Хөгжлийн хороо болон ТУЗ-ийн хуралд оролцсон гишүүдийн дэмжлэгтэйгээр батлагдлаа. Ингэснээр технологийн хувьд үйлдвэрлэхэд бэлэн болоод буй “Craft” цай, “Isotonic” ус зэрэг шинэ брэнд бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлэх боломж бүрдэж байна.