Үйлдвэрлэлийн MFC 2.0 төслийг хэрэгжүүлж эхэллээ
2022.02.22
Эрүүл мэндийг дэмжсэн органик хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын амьдралд хэвшүүлэх алсын хараатай Монос Хүнс ХК нь 2019 онд анх удаагаа IPO буюу олон нийтэд хувьцаагаа нээлттэйгээр арилжаалж 2020 онд Олон улсын GMP, ISO-9001:2015, HACCP стандартын шаардлагыг бүрэн хангасан “Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэр”-ээ ашиглалтад оруулсан билээ. Эрүүл аюулгүй чанартай бүтээгдэхүүнийг Монголынхоо ард түмэнд бахархалтайгаар үйлдвэрлэж, хэрэглэгчдийн хэдийнээ ташаал болоод буй Экос зөөлөн шүлтлэг ус, “Vitos” брэндийн Цэнэг эрүүл мэндийн бэлдмэл бүтээгдэхүүнүүдээ шинэчлэн гаргаад байна. Мөн 2021 онд “Vitos” брэндийн биологийн идэвхт 3 нэр төрөл Шот бүтээгдэхүүнээ зах зээлд амжилттай байршууллаа.
Тус компани нь Хуурай болон шингэн хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ жил Монос Хүнс ХК-ийн 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү түүхэн мөчид бизнесийн ирээдүйгээ тодорхойлох, хөгжлийн дараагийн үе шатад хөтлөх, хоёр үйлдвэрээ нэгтгэх үйлдвэрлэлийн “MFC 2.0” төслөө эхлүүлэх болсноо нийт хувьцаа эзэмшигч, хэрэглэгчид та бүхэндээ дуулгахад таатай байна.
MFC 2.0 Төслийн боломж болон давуу талууд:
- Үйлдвэрийн автоматжилт
- Үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж халуун, хүйтэн савлагаа болон биологийн идэвхт бүтээгдэхүүний савлагааг нэг зэрэг үйлдвэрлэх
- Үйлдвэр-оффисын хосолмол шийдлийг бий болгох ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх
- Үйл ажиллагаа өргөжиж, борлуулалтын орлого нэмэгдэх
- Шинэ брэнд бүтээгдэхүүнүүдээ зах зээлд амжилттай үйлдвэрлэн гаргах юм.