Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
“Маамуутай нэг өдрийг хамтдаа” өдөрлөгийг зохион байгууллаа

“Маамуутай нэг өдрийг хамтдаа” өдөрлөгийг зохион байгууллаа

2022.03.28

Эрүүл мэндийг дэмжигч Монос Хүнс ХК 10 жилийн ойн хүрээнд Монгол контент ХХК-тай хамтран “Ид шидийн орон 2” хүүхэд хамгааллын төвд “Маамуутай нэг өдрийг хамтдаа” өдөрлөгийг зохион байгуулав. Энэ үеэр 200 гаруй хүүхдэд гарын бэлэг гардуулж, Аами&Таами хүүхдүүдийн хамт нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ.

Манай компани эх хүүхдийн эрүүл мэнд болон нийгмийн асуудалд чиглэсэн төсөл хөтөлбөрийг тогтмол санаачлан, холбогдох байгууллагуудтай хамтран ажилладаг. Тухайлбал, 2015 оноос эхлэн “Ид шидийн уут” аянд Аз жаргалын амттай- BerryVit брэнд нэгдсэн бөгөөд хүүхэд багачуудад чиглэсэн эрүүл мэндийн сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна.