Л. Байгалмаа: Баг хамт олноо урамшуулж урмаар тэтгэж хамтран ажиллах бол миний баримталдаг хамгийн гол зарчим
2022.06.10
“Монос Хүнс компанийн ажилтны өдрийн тэмдэглэл” цуврал ярилцлагадаа эрүүл мэндийн салбарт дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлж буй Монос Хүнс ХК-ийн Шингэн хүнсний үйлдвэрийн мастер Л. Байгалмаатай ярилцлаа. Тэрбээр хүн ардынхаа эрүүл энхийн манаанд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч юм. Тухайлбал, түүний орц, найрлагыг гаргасан ВИТОС брэндийн "ЦЭНЭГ" Эрүүл мэндийн бэлдмэл, “Аами Таами” шүүс нь зах зээл дээр байршиж хэрэглэгчдийн гарт хүрээд буй. Ингээд түүний ажлын арга барил, дадал хэвшилтэй танилцъя.
Монос Хүнс ХК-ийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүд хуурай, шингэн хүнсний зах зээл дээр эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой. Ярилцлагынхаа эхэнд зах зэл дээр хүлээлттэй байгаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд юу хамгийн чухал байдаг бол?
Бид аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ зах зээлийн судалгаа шинжилгээ хийхгүйгээр ийм бүтээгдэхүүн хийвэл зүгээр юм байна, үүнийг хийе гэж хандаж байгаагүй. Шинэ бүтээгдэхүүнийг зах зээл дээр гаргахад зах зээлийн судалгаа, дараа нь тогтвортой байдлыг судлах нь чухал гэж боддог. Хэрэглэгчдэд эрүүл мэндийн ямар бүтээгдэхүүн хэрэгтэй байна, асуудал хаана байна, хэрхэн урьдчилан сэргийлэх үү гэдэг асуулт бол бүтээгдэхүүн “төрөх” хамгийн чухал процесс юм. Шинэ бүтээгдэхүүний санаа, эрэлт хэрэгцээг судлаад инновацад тулгуурлан зах зээлд байрших хүртэл судалгаа шинжилгээнд маань амралт гэж байхгүй. Бид шинэ бүтээгдэхүүн гаргахын тулд дунджаар 2 жилийн хугацаа зарцуулдаг. Тухайлбал, Дархлааны цэнэг хамгийн урт хугацаанд судалгаа шинжилгээ хийгдэж, хэрэглэгчдийн гарт хүргэсэн. Бүтээгдэхүүний орц найрлага тогтвортой байдлыг Эм судлалын хүрээлэнтэй хамтарч бүх төрлийн судалгаа хийж байна.
- Цэнэг бүтээгдэхүүний төрлөөс онцолж нэгийг зөвлөвөл?
Гоо сайхны бэлдмэлийг онцолмоор байна. Учир нь анар жимстэй гоо сайхны бэлдмэл маань антиоксидант агуулдаг бөгөөд арьсыг чийгээр хангаж толигор болгох, хөхний хорт хавдар үүсэхээс сэргийлэх, дархлаа сайжруулах, зүрх судасны өвчнөөс сэргийлэх зэрэг олон төрлийн ач холбогдолтой. Мөн эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үеийн шинж тэмдгийг бууруулдаг бөгөөд хэрэглэгчид үр дүнгээ хуваалцаж өндөр сэтгэгдэлтэй байдаг. Иймд “Эрүүл биеийн төлөө өдөрт нэгийг уугаарай” гэж уриалмаар байна.
- Таны хувьд үнэ цэнэ гэж юу вэ?
Энэ асуултад хүн бүр өөрийнхөөрөө хариулах байх. Миний хувьд бол шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргаж хэрэглэгчдээс эерэг сэтгэгдэл, үр дүнгээр шагнагдах явдал. Анх Монос Хүнс ХК-ийнхаа Аами Таами ундааны амталгаа, орцыг гаргаж байсан. Мөн Vitos Цэнэг брэндийн Алтангагнуур, Барагшуны судалгаа шинжилгээнд ажилласан. Эдгээр бүтээгдэхүүн маань хэрэглэгчдийн таашаал хүртэж үр дүнтэй байгаа нь компанийн болоод мастеруудын үнэ цэнэ болж байгаа юм.
- Эрүүл мэндийн бүтээгдэхүүн тэр дундаа биологийн идэвхт бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэхийн ач холбогдол нь юу вэ?
Дотоодод үйлдвэрлэдэг биологийн идэвхт бүтээгдэхүүн импортын бүтээгдэхүүнээс маш их ялгаатай. Тухайлбал, Эх орны хөрсөнд ургасан байгалийн гаралтай ургамлын үйлчлэгч бодисыг хандалж бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдийн гарт хүргэж байна. Харин импортын бүтээгдэхүүнүүдэд орлуулагч бодис болон нэмэлтүүд агуулагдсан байдаг.
- Бүтээгдэхүүний шинэ санаа болон ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Тэмдэглэлийн дэвтэр болон гар утасныхаа notes дээр тухайн өдөр хийх ёстой зүйлээ бичээд, Outlook Calendar-т оруулдаг. Манай байгууллагын хувьд төлөвлөгөөгөө улирлаар гаргадаг. Тиймээс ажлаа төлөвлөхдөө бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон өдөр тутамдаа ажил дээрээ юу хийхээ хоёр хуваагаад төлөвлөдөг дөө.
- Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Одоо бол үйлдвэрийнхээ удирдах түвшинд буюу бодлогын түвшинд ажиллаж байна. Мөн зах зээл дээр байршсан бүтээгдэхүүн болон шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг сайжруулах зорилгоор бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багт ажилладаг. Тийм учраас өдөр бүр ажлын явц харилцан адилгүй. Ер нь ажлын өдрийн хуваариа аль болох эрт эхлэхийг хичээдэг. Заримдаа ажлаа 05:00 цагаас эхэлж төвлөрөөд, судалгааны болон бусад ажлуудаа амжуулаад 9 цагаас үндсэн ажлын цаг эхэлдэг юм. Ажил дээрээ ирээд баг хамт олноороо хуралдаж өмнөх өдрийн ажлаа дүгнэж, тухайн өдөр юу хийхээ тодорхойлдог.
- Таны удирдлагын гол зарчим юу вэ?
Миний баримталдаг хамгийн гол зарчим бол баг хамт олноо урмаар тэтгэж хамтран ажиллах. Хэрэв ажилтнууд маань тавьсан зорилгодоо хүрсэн бол өглөөний хурал дээрээ үр дүнг нь онцолдог. Мөн “ажлаа сайн хийлээ, амжилт хүсье” гэсэн утгатай талархлын зурвас бичдэг. Энэ нь илүү эергээр ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх бөгөөд ажлын байрны уур амьсгалыг бүрдүүлэг шүү.