Кофетой шүлтлэг ус уух 6 шалтгаан
2022.06.02
Кофег сэргэх, эрч хүч авах, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд ихэнх хүмүүс өдөр тутамдаа хэрэглэх болжээ. Тэгвэл кофег, шүлтлэг устай хослуулан хэрэглэснээр эрүүл мэндийн олон төрлийн ач холбогдолтой гэдгийг та мэдэх үү?
Кофетой шүлтлэг усыг хамт ууснаар ямар ач холбогдолтой талаар зөвлөгөө мэдээлэл хүргэе.
1. Кофеины хэмжээг бууруулна
Кофенд агуулагддаг кофеины нь анхаарал төвлөрөл, ой санамжийг сайжруулах, сэтгэл сэргээх зэрэг олон төрлийн ач холбогдолтой. Эрүүл хүний нэг өдөрт хэрэглэвэл зохистой кофеины дээд хэмжээг 400мг гэж үздэг. Энэ нь 250 мл-ийн 4 аяга цэвэр хар кофе юм. Гэвч зохистой хэмжээнээс хэтрүүлж хэрэглэвэл кофеин нь мэдрэлийн системд нөлөөлж, бие организмд сөргөөр нөлөөлдөг нь судалгаагаар тогтоогджээ. Кофены үрийн гаднах бүрхүүлд сэргээгч кофеин алкалоид байдаг бол дотор нь теобромин гэдэг бас нэгэн алкалоид агуулагддаг. Эдгээр нь ойролцоогоор 25 орчим минутын дараа биед үйлчилж эхэлдэг. Энэ үед кофеин бидний бөөр болон бусад эрхтэнд нөлөөлж, цусны эргэлтийг удаашруулаг. Хэрэв та сайн чанарын бүхэл үрийн кофенд дуртай бол уусныхаа дараа заавал шүлтлэг ус байгаарай. Энэ нь таны биед үзүүлэх кофеины үйлчилгээг сааруулж, бөөр болон бусад эрхтэн нөлөөлөх уршгийг багасгадаг.
2. Хүчил шүлтлэгийг тэнцвэржүүлнэ
Кофег их хэмжээгээр уух нь кофеины үйлчилгээг нэмэгдүүлж ходоодыг илүү хүчиллэг орчинтой болгодог. Ходоодны хүчиллэг өндөр байх үед шүлтлэг ус уувал саармагжиж, ходоодны орчин тэнцвэрждэг байна. Хүний биеийн ус, хоол болон цусанд байгаа хүчил, шүлтийг устөрөгчийн ион (Power of Hydrogen)-оор хэмждэг бөгөөд "pH" гэж тэмдэглэдэг. "pH" нь 1-14 тоогоор илэрхийлэгдэх ба 7 бол дундаж 7-оос дээш бол шүлтлэг, доош бол хүчиллэг шинжийг агуулдаг. Хэрвээ шингэн маань хүчиллэг ч биш, шүлтлэг ч биш байвал "pH" 7 байна. Энэ түвшинг хүний биед байвал зохих хамгийн зохистой хэмжээ гэж үздэг. Хүн өдөрт 80% шүлтлэг, 20% хүчиллэг хоол хүнс, ундаа хэрэглэвэл хүчил шүлтийн тэнцвэр алдагддаггүй аж. Хүчил, шүлтийн тэнцвэр алдагдах нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, эрүүл бие шүлтлэг орчинд байх бөгөөд хүчиллэг орчин нь нян, вирус үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг байна.
3. Даралт тогтворжуулна
Кофены үрэнд агуулагддаг алкалоид нь даралтыг тодорхой хэмжээнд ихэсгэдэг. 2001 онд Шанхай хотын эрдэмтдийн хийсэн судалгаагаар цусны даралт ихсэх, цусан дахь сахарын хэмжээ ихэссэн хүмүүс шүлтлэг ус уусны дараа хэмжээ нь буурч хэвийн байдалд ордог гэдгийг тогтоожээ. Иймээс та кофе уух үедээ шүлтлэг ус ууж даралтаа тогтворжуулаарай.
4. Шүлтлэг ус нь кофены антиоксидант чадварыг нэмэгдүүлж, илүү амттай болгодог
Кофег бага багаар балгаж уухад дараа дараагийн балга бүр анх балгасан шиг амттай санагддаггүй. Энэ үед шүлтлэг ус нь таны тагнайг цэвэрлэж, кофены антиоксидант чадварыг нэмэгдүүлж илүү амттай болгоход тусалдаг байна. Өөрөөр хэлбэл, шүлтлэг ус нь амны рецепторууд буюу амт мэдрэх хэсгийг угааж үүний үр дүнд нь та кофены жинхэнэ амтыг мэдрэх боломжтой болно.
5. Шүд шарлалтаас сэргийлнэ
Кофе нь шүдний пааланг өнгө оруулдаг пигмент агуулж, шарлуулдаг. Та кофегоо уусны дараа шүлтлэг ус ууснаар энэхүү пигментээс шүдээ хамгаалж цагаан хэвээр байхад тусална.
6. Шингэн алдалтыг нөхнө
Кофе нь биеэс шингэнийг хөөдөг үйлчилгээтэй учир хүний бие амархан шингэнээ алдаж, улмаар цусны даралт буурдаг. Үүний үр дүнд хүчил төрөгч биеэр ердийнхөөс удаан тархдаг байна. Иймд кофе уух үедээ шүлтлэг усыг ууснаар түүнд агуулагддаг натри нь хүний биеэн дэх усны хуримтлалыг нэмэгдүүлж, усны тэнцвэрийг зохицуулдаг байна.
Иймд та бүхэн кофе уух үедээ Экос шүлтлэг усаа ууж эрүүл мэндээ хамгаалаарай.