Каннын кино наадамд Монгол Улсаас анх удаа оролцож буй хүүхдийн киног ивээн тэтгэлээ
2022.05.24
Дэлхийн кино урлагийн салбарын тэргүүн зэрэглэлийн Каннын кино наадам энэ жил 75 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Тус кино наадамд “Том толгойтын адал явдлууд” киноны уран бүтээлчид Марше ду фильм арилжааны хэсэгт хүүхдийн киногоор Монгол Улсаас анх удаа оролцож, Монос Хүнс ХК ивээн тэтгэж хамтран ажиллаа. Кино урлагийн салбарт цоо шинэ хувьсал хийж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж байгаа уран бүтээлчиддээ амжилт хүсье.
Монголын кино урлаг өндөр түвшинд хөгжиж, дэлхийд гарах болтугай!