Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Үйлдвэрлэлийн MFC 2.0 төслийн барилгын шав тавих ёслол боллоо

Үйлдвэрлэлийн MFC 2.0 төслийн барилгын шав тавих ёслол боллоо

2022.06.14

Монос Хүнс ХК-ийн “MFC 2.0” үйлдвэрийн шав тавих ёслол болж, төслийн нээлтээ хийлээ. Уг төсөл хөтөлбөр нь компанийн бизнесийн ирээдүйгээ тодорхойлох, хөгжлийн дараагийн үе шатад хөтлөх, хуурай, шингэн хүнсний үйлдвэр болон оффисыг нэгтгэх зорилготой.

Төсөл хэрэгжсэнээр үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж халуун, хүйтэн савлагаа болон биологийн идэвхт бүтээгдэхүүний савлагааг нэгэн зэрэг үйлдвэрлэх боломжтой болох юм.

Үйлдвэрлэлийн “MFC 2.0” төслийн танилцуулгыг Монос Хүнс ХК-ийн 2022.04.23-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр нээлттэй танилцуулсан бөгөөд ийнхүү шат дараатайгаар хэрэгжүүлж, ирэх 2023 онд ашиглалтад оруулхаар төлөвлөж байна. Үйлдвэрийн шав тавих ёслолд компанийн удирдлагууд болон ажилтнуудын төлөөлөл оролцлоо.

Төслийн хүрээнд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэж байгаа бөгөөд дараах зорилтыг тавин ажиллаж байна.

  • Экос зөөлөн ус савлахад ашиглагдаж буй хуванцрын хэрэглээ 35 хувиар бууруулах
  • Эрчим хүчний хэрэглээг 20 хувиар бууруулах
  • Үйлдвэрлэлийн явцад бий болох саарал усыг ахуйн хэрэглээ болон мод зүлэг услах, зам талбайн арчилгаанд бүрэн хэрэглэх
  • Үйл ажиллагааг нэг дор төвлөрүүлэх цогц шийдэл нь түүхий эд материал болон бэлэн бүтээгдэхүүн тээвэрлэх замын уртыг 11 дахин бууруулах
  • Цайны сав баглаа боодлын цаас болон уутны хэрэглээг 90 хувь бууруулах юм.