Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
”Хэнэгтэй Монгол Эр хүн” төсөл "Social impact 2024" арга хэмжээнд урилгаар оролцож туршлагаасаа хуваалцлаа

”Хэнэгтэй Монгол Эр хүн” төсөл "Social impact 2024" арга хэмжээнд урилгаар оролцож туршлагаасаа хуваалцлаа

2024.02.23

”Хэнэгтэй Монгол Эр хүн” нийгмийн нөлөөллийн төсөл "Social impact 2024" арга хэмжээнд урилгаар оролцож сайн туршлагаасаа хуваалцлаа.

Монгол болон Олон улсад амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгөөд байгаа нийгмийн маркетингийн жишиг кампанит ажлын туршлагаас хуваалцаж, хэрхэн амжилттай зохион байгуулах тухай илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлсэн "Social impact 2024" үзэсгэлэн, өдөрлөгт “Хэнэгтэй Монгол Эр хүн” нийгмийн нөлөөллийн төсөл урилгаар оролцож сайн туршлагаасаа хуваалцлаа.

 

Тус арга хэмжээнд "Хэнэгтэй Монгол Эр хүн" төслийг санаачлан хэрэгжүүлэгч Монос Хүнс ХК-ийг төлөөлж Маркетингийн албаны дарга Б.Дуламсүрэн төслийнхөө бэлтгэл ажил, судалгаа шинжилгээ, ач холбогдол, үр дүнгийн талаар өдөрлөгт оролцогч 100 гаруй салбарын мэргэжилтнүүдэд танилцууллаа.

Монос Хүнс ХК-ийн “Хэнэгтэй Монгол Эр хүн” нийгмийн нөлөөллийн төсөл нь эрэгтэй хүний талаарх нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчилж, эрүүл оршихуйд нь бодит шийдэл санал болгох замаар ухамсарт эр хүнийг бүтээлцэх, улмаар эрэгтэй хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилготой төсөл бөгөөд 2024 онд эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд чиглэсэн сэдвийн дагуу үргэлжилнэ.