Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
“ХАМТДАА ИЛҮҮ ХҮЧТЭЙ” УРИАН ДОР МОНОС ХҮНС ХК-ИЙН СПОРТ ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ХАМТДАА ИЛҮҮ ХҮЧТЭЙ” УРИАН ДОР МОНОС ХҮНС ХК-ИЙН СПОРТ ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025.12.27

Монос Хүнс ХК-ийн ажилтнуудын дунд уламжлал болон зохион байгуулагддаг спортын их наадам 2025 оны 12 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, хамтын ажиллагаа, багаар ажиллах соёлыг төлөвшүүлэх зорилготой тус арга хэмжээ нь компанийн дотоод соёлын чухал хэсэг юм.

Энэ удаагийн спортын их наадамд Монос Хүнс ХК-ийн 13 албаны 270 гаруй ажилтны төлөөлөл болсон спортлог тамирчид оролцож, нийт 6 төрлөөр, 6 хамтарсан баг хоёр өдрийн турш хурд хүч, авхаалж самбаа, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдлөө.

Тэмцээний дүнгээр Борлуулалт, Маркетингийн алба хамтарсан Berryvit баг энэ жил дахин цомын эзэн болж, хоёр дахь удаагаа шилдэг баг-аар шалгарлаа.

Мөн тэмцээний нээлтийн үеэр баг бүрийн шилдэг тамирчдын өмнөх амжилтыг онцлон дуудан алдаршуулсан нь спортын их наадмын онцлог, урам зориг өгсөн сайхан мөчүүдийн нэг байлаа.

Хамтдаа илүү хүчтэй” уриан дор зохион байгуулагдсан спортын их наадам нь спортын шударга өрсөлдөөн, нөхөрсөг уур амьсгал, хамт олны эв нэгдлийг улам бэхжүүлэхийн зэрэгцээ, ажилтнуудыг спортоор хичээллэхийг дэмжсэн арга хэмжээ юм.

Эрүүл мэндийг дэмжигч Монос Хүнс ХК нь цаашид ч ажилтнуудынхаа эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжсэн, хамт олны уур амьсгалыг эергээр төлөвшүүлэх олон талт арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар байх болно.