“Эрдэнэт хүн таны эрүүл биеийн төлөө” сувилал өдөрлөг
2022.06.17
Эрүүл мэндийг дэмжигч Монос Хүнс ХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр ахмадууддаа чиглэсэн ажлууд зохион байгуулдаг бөгөөд энэ жил “Эрдэнэт хүн таны эрүүл биеийн төлөө” уриан дор Өвөржанчивлан рашаан сувиллаар эхлүүлээд байна.
2022.06.15-ны өдөр ээлжит сургалт өдөрлөгөө Аржанчивлан болон Задгай цагаан рашаан сувиллуудаар амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд нийт 170 гаруй амрагч, ажилтан хамрагдсан бөгөөд нийгэмд тулгамдаад буй өвчлөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар эмч, мэргэжилтнүүд эрүүл мэндийн зөвлөгөө өглөө. Мөн сургалтын үеэр Энхжин брэндийн эрүүл мэндийн цай болон VITOS | SHOT биологийн идэвхт бүтээгдэхүүнүүдийг танилцуулж, сургалтад хамрагдсан хүмүүст гарын бэлэг өгсөн юм.