Эрүүл, энх ирээдүйг хамтдаа бүтээцгээе
2024.10.17
Эрүүл мэндийг дэмжигч “Монос Хүнс” ХК нь ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, дэмжих зорилгоор урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог зохион байгууллаа. Энэ жил “Интермед” эмнэлэгтэй хамтран 200 гаруй ажилтнаа хамруулсан юм.
Дэлхий дахинд ажилтнуудынхаа эрүүл мэнд, амьдралын чанарт анхаарах нь сүүлийн жилүүдэд улам чухал болж байна. Тухайлбал нийгэм, эдийн засгийн нөлөө бүхий компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, сэтгэцийн эрүүл мэндийн дэмжих хөтөлбөрүүдээ боловсронгуй болгож байна. Энэ жишгээр Монос Хүнс ХК ажилтнуудынхаа амьдралын чанарыг сайжруулахад анхаарч, үзлэг шинжилгээг дөрөв дэх жилдээ тогтмолжуулж, эрүүл мэндэд анхаарсаар байна.
Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдсанаар зүрх судасны өвчин, диабет, хорт хавдар зэрэг архаг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжийг 30-50% хүртэл нэмэгдүүлдэг болохыг судлаачид онцлоод байна. Тодруулбал эрт илрүүлэг, өвчлөлийн шалтгааныг тодорхойлох, эрсдэлтэй хүчин зүйлсийг хянах, эрүүл мэндийн боловсрол олгоход чухал алхам болох юм.
Монос Хүнс ХК цаашид ч мөн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулахад анхаарах болно.
МОНГОЛ ХҮН БҮР ЭРҮҮЛ БАЙЖ, УРТ УДААН НАСЛАГ