Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Экос эрүүл амьдралын усыг “Ард түмний хүнс”-ээр өргөмжиллөө

Экос эрүүл амьдралын усыг “Ард түмний хүнс”-ээр өргөмжиллөө

2023.09.21

Монголын хүнсчдийн нэгдсэн холбоо”-оос хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, өдөр тутамд хэрэглэгддэг, дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг жил бүр тодруулан өргөмжилдөг бөгөөд “Монос Хүнс” ХК-ийн “Экос” pH 8.5-тай шүлтлэг ус “АРД ТҮМНИЙ ХҮНС-2024”-ээр шалгарч, батламжаа гардан авлаа.

Эрүүл мэндийг дэмжигч “Монос Хүнс” ХК нь анх 2015 оноос байгалийн хужраар зөөлрүүлсэн pH 8.5-тай шүлтлэг усыг үйлдвэрлэж, ард иргэдийнхээ хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн. Монголчуудын хооллолтын онцлогт тохируулан үйлдвэрлэсэн pH 8.5-тай зөөлөн, шүлтлэг “Экос” ус нь ходоодны хүчлийг саармагжуулах, хелико бактериас үүдэлтэй ходоодны үрэвсэл, улайлт, шархны эдгэрэлтийг түргэсгэх, цээж хорсолтыг намжаах, бодисын солилцоог идэвхжүүлэх зэрэг хүний биед олон эерэг үйлчлэлийг үзүүлдэг.

“Монос Хүнс” хувьцаат компанийн бүтээгдэхүүнүүдийг “Монос” группийн дэргэдэх Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтдийн олон жилийн судалгаа шинжилгээний үндсэн дээр үйлдвэрлэн гаргадаг бөгөөд Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015, Хүнсний үйлдвэрлэлийн хяналтын тогтолцоо HACCP стандартыг мөрдөн хэрэглэгчийн сэтгэл ханамж, чанарыг эрхэмлэн ажилладаг.

“Монос Хүнс” хувьцаат компани эрүүл мэндийг дэмжсэн органик хүнсний бүтээгдэхүүнийг ард иргэдийн өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх алсын хараа, эрхэм зорилгоо биелүүлж байгаагийн тод илрэл болж ард иргэд, нийт хэрэглэгчдээсээ “АРД ТҮМНИЙ ХҮНС” өргөмжлөл хүртсэндээ  туйлын их баяртай байна.

НИЙТ АРД ИРГЭД, ХЭРЭГЛЭГЧ ТА БҮХЭНДЭЭ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ.