Дэлхийн Гепатитын өдөр 07.28
2022.07.28
Дэлхий нийтээр жил бүрийн 07-р сарын 28-ний өдрийг Дэлхийн гепатитын өдөр буюу Элэгний үрэвслийн талаар мэдлэгийг дээшлүүлэх өдөр болгон тэмдэглэж ирсэн.
Монос Хүнс ХК жил бүр тус өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн байгууллагатай хамтран иргэдэд элэгний өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, элэгний өвчлөлд гол хүчин нөлөөлдөг шалтгааны талаар таниулах, мэдээлэх зорилгоор сургалтууд зохион байгуулдаг билээ. Энэ жил Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран “Элэгний хорт хавдар, түүнээс урьдчилан сэргийлэлт" сэдвийн хүрээнд сургалт амжилттай болж өндөрлөлөө.
Мөн Энхжин брэндийн Элэг хамгаалах цай, Цэнэг брэндийн Элэг хамгаалах бэлдмэл бүтээгдэхүүнүүдийн талаар нийт сургалтад хамрагдсан хүмүүстээ мэдээлэл өгч Монос хүнс ХК болон БЗД-ийн нэгдсэн эмнэлэг цаашид энэ төрлийн мэдээлэл түгээх, урьдчилан сэргийлэх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн, хамтран ажиллаж эхлээд байна. Сургалтын үеэр БЗД-ийн Хавдрын эмч Б. Ариунзаяа “Монгол Улсын элэгний хорт хавдрын тохиолдол дотооддоо нийт өвчлөлийн нэгдүгээрт, дэлхийд тавд орж байна. Элэгний хавдар үүсгэдэг хэд хэдэн хүчин зүйлс байдаг нь архаг В, С, Д вируст гепатит шалтгаантай элэгний хатуурал, хавдрын тэргүүлэх шалтгаан болж байна.
Архаг В, С, Д вируст гепатит урт хугацааны туршид элгийг гэмтээж элэгний хатуурал болж зангилаа үүсэн улмаар хорт хавдар үүсгэдэг. Харин архаг В вируст гепатит элэгний хатууралгүйгээр шууд элэгний хавдар үүсгэх тохиолдол өндөр байдаг. Манай улсад жилд 500.000 иргэн элэгний хорт хавдраар оношлогдож, үүнээс 14.000-15.000 орчим нь тухайн ондоо нас барж байна. Иймд иргэд өөрийн амьдралын хэв маягаа өөрчлөх замаар тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдаж байх шаардлагатай юм. Ингэснээр элэгний бүхий л шатлалын өвчлөлөөс бүрэн сэргийлэх боломжтой” гэсэн юм.
Элгээ хайрлая ЭЛЭГ БҮТЭН ГЭР БҮЛ-ийг хамтдаа бүтээцгээе.