ДАРХЛАА ТҮГЭЭЕ-ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ ӨДӨРЛӨГ
2022.04.18
Өнгөрсөн амралтын өдөр буюу 2022 оны 04-р сарын 16-ны өдөр "МИШЭЭЛ БАЙГАЛЬ ОРЧИН ТАНИН МЭДЭХҮЙН ХҮРЭЭЛЭНД" “Дархлаа түгээе” уриан дор эрүүл амьдралын хэв маяг өдөрлөг зохион байгуулагдлаа.
Тус өдөрлөгт Монос Хүнс ХК эрүүл мэндийн БИО энергийн аппаратаар үзлэг оношилгоо үнэ төлбөргүй хийж, хүүхэд багачуудын дуртай Аами, Таами, Жожо болон “Vitos” брэндийн Шот бүтээгдэхүүнүүдийн тус тус амталгаат худалдаа болсон юм. Мөн Аами&Таами баатрууд нь хүрэлцэн ирж хүүхэд багачууд, найз нөхөдтэйгөө нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ.
Эрүүл мэндийг дэмжигч Монос Хүнс ХК