Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Өдөр тутамдаа хэрэглэх Монгол цай

Өдөр тутамдаа хэрэглэх Монгол цай

2021.11.08

Монголчууд бид нүүдэллэн амьдрахдаа байгаль эх дэлхийтэйгээ гайхалтай зохицон амьдарч, орчин нөхцөлөө гярхай ажиглан ирсэн ард түмэн юм. Ингэхдээ бэлчээрийн таван хошуу малаа юуг сорчлон идээшилж буйг ажиглан түүнийг нь хоол хүнсэндээ хэрэглэдэг байсан. Олон зуун жилийн турш байгаль дээрх ургамлууд бодит байдал дээр туршигдаж, болохгүй нь хэрэглээнд нэвтрэхгүй харин олон талын ашиг тустай  ургамлууд нь сонгогдон өнөөгийн бидэнд уламжлагдан иржээ. Үүнээс харахад Монголчууд бид өвөг дээдсээс уламжлагдсан байгаль дээрх ургамлын сайныг ялган таньж хэрэглэдэг байсан түүхтэй ард түмэн юм. Гэхдээ дэлхийн даяарчлалын нөлөөгөөр бид бүхэн уламжлалт арга ухаанаасаа зарим нэг талаараа холдсоор байна. Жишээ нь Сөөгөн боролзгоно ургамлын цэцэг навчийг хатаад унахад нь цайндаа хэрэглэж, ишээр нь тогоогоо угаадаг байсан нь эрүүл мэндийн ач холбогдолтой байсан. Гэтэл энэ уламжлал алдагдан өнөөдөр аяга тавгаа нийлэг угаагчаар угааж байгаа нь тийм ч таатай зүйл биш санагддаг. Тиймээс гаднын зүйлсийг шүтэхийн оронд бэлчээрийн мал, нүүдэлчин өвөг дээдсийнхээ олон жилийн бодитоор туршиж, хэрэглэж ирсэн тэрхүү зүйлийг хэрэглэх нь эрүүл мэндэд ач тустай. Тиймээс ч “100 наслаарай” цайгаа Монголчуудын уламжлалт хэрэглээг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулан МУИС болон Монос группийн эрдэмтэн докторуудын таван жилийн судалгаа шинжилгээний үр дүнд бүтээгдсэн залуужуулах, биеийг хоргүйжүүлэх үйлдэлтэй “100 наслаарай” цай бүтээгдсэн юм.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахины нэгэн адил Монгол оронд хорт хавдрын өвчлөл эрчимтэй нэмэгдэж улмаар зүрх судасны өвчний дараа хүн амын нас баралтын хоёрдах үндсэн шалтгаан болж байна. Хүн амын эрүүл мэндэд ноцтой хор нөлөө бүхий эдгээр өвчлөлөөс гадна чихрийн шижин, элэгний үрэвсэл, Альцгеймер (Alzheimer), Паркинсон (Parkinson)-ы өвчин, хөгшрөлт, түүнтэй холбоотой өвчлөл бий болох үндсэн шалтгаан нь чөлөөт радикалууд байдаг. Чөлөөт радикал гэдэг нь исэлдэн ангижрах олон янзын урвалын завсарын бүтээгдэхүүн бөгөөд цэнэггүй, чөлөөт электрон агуулсан олон атомт хэсгүүдтэй, урвалын өндөр идэвхтэй молекулууд байдаг.

1. Чөлөөт радикал нь эндоген, экзоген гэсэн хоёр замаар организмд бий болдог бөгөөд эндоген гаралтай радикал нь амьсгалах, бодисын солилцоо, янз бүрийн үрэвслийн үед, экзоген гаралтай радикал нь агаарын бохирдолт, нарны гэрэл, эрчимтэй дасгал сургуулилт, рентген туяа, согтууруулах ундаа, тамхи зэрэг гадаад орчны хүчин зүйлүүдээс шалтгаалж үүснэ

2. Биед үүссэн чөлөөт радикалыг хоргүйжүүлэх, эсийг хамгаалахад хамгийн чухал бодис нь исэлдэлтийн эсрэг нэгдэл буюу антиоксидант юм. Антиоксидант нэгдлүүд нь чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нөхөж өгснөөр тухайн эд, эсийг болон организмыг бүхэлд нь аюулгүй болгож хамгаалдаг. Бид шаардлагатай антиоксидантуудыг өдөр бүр хоол тэжээлээр авах боломжгүй учраас антиоксидант ургамлын цай нь маш зөв сонголт билээ. Учир нь цай нь хүний биеийг тордон тэнхрүүлэх гайхамшигт үйлдэл бүхий өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн юм. Ургамлын цай гэдэг нь цайны төрөлд байдаг шүлтлэг урвалтай өвс, навч, цэцэг, үндэс эсвэл тэдгээрийн холимгоос бэлдсэн халуун хандмал бөгөөд 100 наслаарай цай нь антиоксидант идэвх бүхий ургамлуудаас бэлдсэнээрээ давуу талтай учраас хүн бүр өөрийн эрүүл мэндээ хамгаалж, хорт хавдар, зүрх судасны өвчлөл, хөгшрөлт болон түүнтэй холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр тутамдаа хэрэглэж хэвших нь чухал.