Д. ОДБАЯР: ЭМИЙН БУС АРГААР ЦУС ӨТГӨРӨЛТӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
2022.09.09
Цус ямар тохиолдолд өтгөрдөг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Монос Хүнс ХК-ийн эмч, төлөөлөгч Д. Одбаяртай ярилцлаа.
- Коронавирусын үр дагавар нь цусны бүлэгнэл үүсгэж байгаа бөгөөд зүрхний шигдээс өвчнөөс эхлээд цус харвалт үүсгэж байна гээд байгаа. Энэ үндэслэлтэй мэдээлэл үү?
Олон улсад ковидын дараах цус харвалт 4-5 дахин ихэссэн байна. Ковидын халдварын онцлог шинж чанар нь урт хугацаанд үргэлжлэх архаг, хууч өвчнүүдийг хүний биед үүсгэдэг талаар олон судалгаа бий. Цусан доторх эс болон дүрс элементийн харьцаа өөрчлөгдөхийг товчхондоо цус өтгөрөх гэж хэлдэг. Улаан эс ихсэх, бүлэгнэлтийн өөрчлөлт ковидын үед ихэссэн. Мөн коронавирус архаг хууч өвчтэй хүмүүст илүү хор уршигтай байсан бөгөөд энэ хүмүүст цус өтгөрөлт үүсэх эрсдэл өндөр байна. Гэхдээ эрүүл хүн ч вирусийн нөлөөгөөр цус өтгөрөлттэй болж болно. Цус өтгөрөх нь вен болон артерийн судсанд цусны бүлэгнэл үүсгэж улмаар цусны урсгалд зогсонгошил бий болно. Цус өтгөрснөөр уушгины эмболизм бий болдог. Цусны бүлэгнэл нь гол гол эрхтнүүдийн судсуудыг бөглөснөөр тухайн эрхтний цусан хангамж багасаж Зүрхний шигдээс, Тархины цус харвалт, Уушгины эмболи буюу уушгины судасны бөглөрөлт өвчин зэрэг амь насанд аюул учруулах эрсдэлийг дагуулдаг.
- Цус өтгөрөлтөд ямар ямар хүчин зүйл нөлөөлдөг юм бол?
Судас бөглөрч, цус өтгөрөхөд нөлөөлдөг гол зүйл нь чихрийн шижин буюу цусан дахь сахрын агууламж нэмэгдсэнтэй холбоотой юм. Үүнээс гадна биеийн жингийн илүүдэл, цусан дахь сахрын хэмжээ ихсэх болон амьдралын буруу хэвшилтэй холбоотой нөлөөлөх хүчин зүйл олон байдаг. Тухайлбал, Өдөрт хүн хамгийн ихдээ 5 грамм давс хэрэглэх нь зохистой гэж үздэг. Манай улсын хувьд давсны хэт их хэрэглээ нь зүрх судасны өвчнөөр өвчлөх гол шалтгаан болж байна. Иймээс давсны хэрэглээгээ багасгах нь маш чухал нөлөөтэй.
- Цусны бүлэгнэлтээс хэрхэн сэргийлж, цусаа яаж шингэлбэл зөв бэ? Заавал эмчид хандсаны дараа цус шингэлэх эм уух ёстой байдаг уу?
Мэдээж. Цусны бүлэн үүсэхээс урьдчилан сэргийлэх байдлаар эмч бүр өөр өөр зөвлөгөө өгдөг. Зарим иргэд дур мэдэн аспирин болон клопидрогел дур мэдэн уудаг. Гэвч эдгээр эмийг зүрх судас, дотрын эмчид үзүүлсний үндсэн дээр уух ёстой. Тухайн эмч таны цусны ерөнхий болон цусны бүлэгнэлтийн шинжилгээг харж байгаад тохирох эм, эмчилгээг бичиж өгнө шүү дээ. Цус багатай, цусны бүлэгнэл саатсантай холбоотой аспирин уувал гаж нөлөө үзүүлж цус алдах эрсдэл өндөр иймд заавал эмчийн заавраар эм хэрэглэх ёстой гэсэн үг.
- Тэгвэл нэгэнт цус өтгөрөлттэй болсон хүн заавал эм, тариагаар эмчилгээ хийх үү?
Нэмэлтээр биологийн идэвхт бүтээгдэхүүн болон бэлдмэл хэрэглэж болно. Гэхдээ заавал эм, тариа хэрэглэх албагүй. Учир нь хоол, хүнс болон хөдөлгөөнөөр урьдчилан сэргийлэх, цусаа шингэлэх бүрэн боломжтой.
- Цус өтгөрөлт, харвалтаас сэргийлэх эмийн бус ямар арга байна вэ?
Иргэд эмийн бус аргаар цус өтгөрөлтөөс сэргийлэх бүрэн боломжтой. Нэгдүгээрт, дасгал хөдөлгөөн сайн хийх. Тухайлбал, чихрийн шижинтэй хүмүүс дасгал хөдөлгөөнийг тогтмол хийснээр цусан дахь сахрыг задалж, хүний биед хэрэгтэй энерги болгон зарцуулдаг. Хоёрт, эрүүл хооллолт чухал. Бид хамгийн түрүүнд давс болон ургамлын тосноос аль болох татгалзах хэрэгтэй. Цус шингэлэх дараагийн энгийн арга бол шингэн зүйл сайн уух. Мэдээж шингэн зүйл гэдэгт хийжүүлсэн ундаа болон чихэртэй ундаа орохгүй. Цэвэр ус тэр дундаа pH8.5 ус байвал зохимжтой. Учир нь хүний цусны pH7.3 байх ёстой байдаг. Гэвч монголчуудын хооллолтын онцлогоос шалтгаалж цус хүчиллэг шинж чанартай байдаг. Цусны pH хүчиллэг байх тусам цус өтгөрөлттэй болох магадлал өндөр. Мөн хоол хүнсээ цус шингэрүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдээр баяжуулснаар буруу хооллолтын улмаас үүссэн хүндрэлийг даван туулах боломжтой. Тухайлбал, хар саримс нь цус шингэлэх үйлчилгээтэй байдаг. Хар саримсанд энгийн саримсанд байдаггүй хомоцистен хэмээх нэгдэл агуулагддаг ба энэ нь цусан дахь бага нягттай муу холестерин болон триглицеридийг задлан цусны ханыг цэвэрлэх ач холбогдолтой юм. Мөн хар саримстай шот бүтээгдэхүүн нь цусан дах холестерины түвшнийг бууруулдаг.
- Монос Хүнс ХК-ийн Шот биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлчилгээний талаар тодруулж, тайлбарлавал?
Тэгэлгүй яахав. Удаан хугацаанд исгэж болгосон хар саримс дахь уураг 18 төрлийн аминдэм болдог бөгөөд нэг ширхэг шот бүтээгдэхүүн 120 ширхэг энгийн саримстай тэнцэх үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэндэд тустай байдлаараа энгийн саримснаас 30 дахин илүү байдаг гэсэн үг. Vitos брэндийн Шот хар саримстай төрөл нь хүний эрүүл мэндэд хэрэгцээтэй бүх л төрлийг багтаасан бүтээгдэхүүн. Эрүүл мэндийн талаас ямар ямар үйлдэл үзүүлдэг вэ гэвэл дархлаа дэмжиж, залуужуулах үйлчилгээ үзүүлдэг. Мөн уг бүтээгдэхүүнд дэлхийн хэмжээнд судлагдсан хавдрын эсрэг бодис агуулагддаг. Уг бодис нь хавдраас үр дүнтэйгээр урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн дээр дурдсанчлан цус шингэлэх үйлчилгээ үзүүлэх өндөр ач холбогдолтой.