Чихрийн шижинтэй тэмцэх өдөр тохиож байна
2022.11.15
НҮБ-ын Ерөнхий чуулганы тогтоолоор "Чихрийн шижинтэй тэмцэх” өдрийг жил бүрийн 11-р сарын 14-нд дэлхийн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхий даяар 530 сая гаруй хүн чихрийн шижин өвчнөөр өвчилж, уг өвчнийг 21-р зууны тахал ч гэгдэж байна.
Энэ жил Монос Хүнс ХК энэхүү өдрийг таниулах зорилгоор СХДНЭ-ийн эмч, сургагч багш нартай хамтран “Чихрийн шижин ба эрүүл мэнд” сургалт, өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөг, сургалтаар чихрийн шижин өвчний эрсдэлт хүчин зүйл, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам болон эрүүл зөв хооллолтын зөвлөгөө өглөө.
Түүнчлэн Энхжин брэндийн Чихрийн шижингийн эсрэг цайны талаар мэдээлэл өгсөн юм. Өдөрлөгийн хүрээнд 200 гаруй эмч, хэвтэн эмчлүүлэгчид хамрагдав. СХДНЭ-ийн Нийгмийн эрүүл мэндийн эмч Өнөржаргал: Чихрийн шижин нь цусан дахь инсулины даавартай холбоотойгоор үүсдэг өвчин. Манай улсад чихрийн шижин өвчний тархалт жил ирэх тусам нэмэгдэж байна. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь чухал байдаг. Шинж тэмдгийн хувьд ам цангахаас гадна шингэн алдах хам шинжээр илэрдэг. Ер шинж тэмдэг илэрсэн иргэд цусан дахь сахрын хэмжээ болон холестеролын хэмжээг анхаарч хянаж байх нь чухал бөгөөд мэргэжлийн эмчид тогтмол үзүүлэх хэрэгтэй. Энэ жил СХДНЭ-ийн зүгээс эрүүл хооллолтыг сурталчилсан өдөрлөг зохион байгууллаа. Учир нь чихрийн шижин өвчнөөр эмнэлэгт хэвтсэн иргэд маань эргэлт авч, эмчилгээг удаашруулах тохиолдол их байна.