Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Барагшун 400 гаруй төрлийн өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлнэ

Барагшун 400 гаруй төрлийн өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлнэ

2025.12.01

Алхам бүрд мэдрэгдэх үе мөч, нурууны өвчин, хөндүүр, шөрмөс татаж өглөөг угтах зовуурь, шүд халуун, хүйтэнд мэдрэгших, үс унаж, хумс хугарах зэрэг нь зүгээр нэг нас ахихын шинж тэмдэг гэж та арай бодож буй юм биш биз. Тэгвэл энэ нь ясны сийрэгжилт хэмээх чимээгүй тахлын дохио юм. Ясны сийрэгжилт нь дэлхий дахинд жил бүр 200 гаруй сая хүний амьдралын чанарыг алдагдуулж байна гэсэн судалгаа бий. Азаар монголчууд эл өвчинд өртөхгүй байх аргыг бидний өвөг дээдэс хэдийн байгалиас олж, эмчилгээнд нэвтрүүлж ирснийг шинжлэх ухаан ч хүлээн зөвшөөрч, баталсаар байна. Энэ бол газрын гүнээс ундрагч, хүний биеийн эрч хүчийг сэргээгч барагшун хэмээх ховор эрдэнэ юм.

 

Монголын уламжлалт анагаах ухаанд “газрын элэг”, “увдист чулуу” хэмээн нэрлэж заншсан барагшун нь зүрх, судасны өвчнөөс сэргийлэх, яс, эд, эсийн нөхөн төлжилт, дархлаа, хоол боловсруулах эрхтэн тогтолцоог дэмжихээс гадна хүний сэтгэл санааны тэнцвэрийг хүртэл хадгалдаг, 100 хувь байгалийн гаралтай эрдэс гэдгээрээ онцлогтой. Эртний сударт барагшуныг 3000 жилийн тэртээгээс хүн төрөлхтөн хэрэглэж ирсэн бөгөөд 400 гаруй төрлийн өвчин эмгэгийг анагаах, урьдчилан сэргийлэх увдистай хэмээн тэмдэглэжээ. Тэгвэл шинэ зууны шинжлэх ухаан уг бэлдмэлийн ид шидийг нотолж, БНСУ, Энэтхэг, ОХУ зэрэг оронд ясны сийрэгжилт, үрэвсэл, бэртлийн нөхөн төлжилтийг эрчимжүүлэхэд ашиглах зорилгоор цөөнгүй судалгаа хийж, эмчилгээнд нэвтрүүлээд байна.

Б.Оюунчимэг: Эсийн судалгааны дүнд өтгөрүүлсэн барагшуныг гарган авсан нь олон хүнд үр өгөөжөө өгсөөр байна

Эм судлалын хүрээлэнгийн Фармологийн секторын эрхлэгч, доктор Б.Оюунчимэг “Ясны сийрэгжилтийн үед кальци, эрдсийн бэлдмэлүүд хэрэглэх ёстой. Мөн Д витаминыг хавсран ууж, шимэгдэлтийг сайжруулах шаардлагатай. Тэгвэл барагшун нь эрдэс болон кальцийн агууламж өндөртэй, шимэгдэлт сайтай биологийн идэвхт бүтээгдэхүүн юм. Коллагений нийлэгжилтэд ч идэвхтэй оролцдог. Бид үүнийг баталгаажуулах зорилгоор 2022 онд ясны сийрэгжилтэд барагшуны нөлөөллийг эсийн түвшинд судалсан. БНСУ-д хийсэн уг судалгаагаар барагшун нь остеобласт эсүүдийн эрдэсжилт, коллагений нийлэгжилтийг эрс нэмэгдүүлж байгааг тогтоосон. Эрдэм шинжилгээний энэхүү бүтээл маань олон улсын нэр хүндтэй сэтгүүлд тухайн ондоо нийтлэгдсэн. Эдгээр үр дүнд үндэслэн “Увдист” брэндийн өтгөрүүлсэн барагшуны бэлдмэл гарган авч, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, эмэгтэйчүүдийн цэвэршилт, бэртэл гэмтэл, хугарлын үед хүүхэд, өсвөр үе, насанд хүрэгчид өргөн хэрэглэдэг болоод байна. Өтгөрүүлсэн барагшуны бэлдмэлийг бид Д витаминтай хавсран хэрэглэхийг зөвлөдөг” гэж ярилаа.

Хүний биед яагаад зайлшгүй хэрэгтэй вэ

Хэрэв таны нуруу янгинаж өвдөх, бөгтөр болох, шөрмөс татаж, үе мөч шархирах, уян хатан байдал алдагдах, шүд мэдрэгших, буйл үрэвсэх, үс унах, хумс хугарах, хөдлөх төдий хөдөлгөөнд яс хугарах зэрэг зовуурь, шинж тэмдэг илэрч байгаа бол барагшуныг заавал уух шаардлагатай. Эдгээр зовуурь нь чимээгүйгээр ясны эд, эсийг “иддэг” байна.

Орчин үеийн амьдралын завгүй хэв маяг, шим тэжээл багатай хоол, хүнс хэрэглэх, насжилт, стрессээс шалтгаалан хүний биед эрдэс бодисын хомсдол ихээр үүсдэг аж. Хүний бие махбодод нийт 90 төрлийн эрдэс бодис шаардлагатай бөгөөд бид өдөр тутамдаа 60 гаруйг нь зайлшгүй нөхөх ёстой гэнэ. Харин барагшун нь дангаараа кальци, кали, натри, төмөр, фосфор, манган зэрэг 30 орчим шимт эрдэс, зургаан төрлийн амин хүчил болон биологийн идэвхт бодисыг агуулдгаараа биеийн цогц хэрэгцээг хангаж, эрдэс бодисын солилцоог тэнцвэржүүлдэг байна.

Ясны сийрэгжилт хэмээх чимээгүй тахалд “цэг тавья”

ДЭМБ-ын судалгаагаар өдгөө бөмбөрцгийн хүн амын тэр дундаа 50-иас дээш насны эмэгтэйчүүдийн 35, эрэгтэйчүүдийн 20 гаруй хувь нь ясны сийрэгжилттэй нүүр тулжээ. “International osteoporosis foundation”-ы 2023 оны тайланд “Ясны сийрэгжилттэй гурван хүн тутмын нэг нь халтирах төдийд яс хугарах эрсдэлтэй нүүр тулж байна” хэмээн дурдсан байв. Монгол Улсын хувьд “45-аас дээш насны эмэгтэйчүүдийн 40 хувь нь ясны сийрэгжилттэй. Уг үзүүлэлт жил бүр 3-5 хувиар нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн ноцтой аюул дагуулах болсон” гэх судалгаа гарсан. Тэгвэл БНСУ-д хийсэн клиникийн судалгаагаар барагшун нь уг өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй ясны коллаген, уургийн нийлэгжилтийг идэвхжүүлж, хугарал, бэртлийн эдгэрэлтийг 30-40 хувиар түргэсгэдэг болохыг тогтоожээ. Ясны сийрэгжилт хэмээх чимээгүй тахалд барагшун “цэг тавьж” чадна гэдгийг ч нотолсон.

Барагшун буюу байгалийн ховор адоптоген

Барагшун нь уулсын хүдрийн завсраас ялгардаг биологийн идэвхт бодис бөгөөд дээр дурсанчлан 3000 жилийн өмнөөс уламжлалт анагаах ухаанд бие махбодыг нөхөн сэргээж, амь, амьдрал тэтгэх зорилгоор ашиглаж ирсэн. Орчин үеийн судалгаа, шинжилгээгээр 80 гаруй төрлийн биологийн идэвхт бодис, амин хүчил агуулагддаг болохыг нь тогтоосон билээ. Эдгээр нь хүний биеийн эсийн түвшинд хүрч үйлчилж, нөхөн төлжилтөд ид шидийн мэт эерэг нөлөө үзүүлсээр байна.

Оросын уламжлалт анагаах ухаанд барагшуныг “orginal adaptogen” буюу биеийн зохицуулах механизмыг сэргээгч гэж тодорхойлдог бол Энэтхэгт “амьдрал тэтгэгч рашаан” хэмээн нэрлэдэг. Энэ нь зөвхөн өвчин намдаагч бус, биеийн бүх эсийг шинэчилж, эрхтэн тогтолцоог тэнцвэржүүлдэг, эмчилгээний суурь элемент юм.

Б.Одбаяр: Арьс, харшлын тууралтуудад шингэн хандыг шавшихад үр дүнтэй

Хүний их эмч Б.Одбаяр “Одоог хүртэл бид барагшуныг зөвхөн ясны бэртлийн үед л хэрэглэдэг гэж явцуу ойлгодог. Тэгвэл энэ нь үгүй юм. Барагшуныг уламжлалт анагаах ухаанд 404 төрлийн өвчин, эмгэгийг анагаахад ашигласаар ирсэн. Ясны сийрэгжилт, зүрх, судас, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл, ходоод, 12 нугалаа гэдэсний шарх, шархлаа, дархлаа дэмжих зорилгоор ууж хэрэглэнэ. Түүчнлэн арьс, харшлын тууралтуудад шингэн хандыг шавшихад үр дүнтэй. Барагшун бол байгалиас бидэнд өгсөн анагаах увдистай бүтээл” гэсэн бол БНСУ-ын эрдэмтэн Пак Жэ Хун “Барагшуныг гурван сар хэрэглэхэд ясны нягтыг 12-14 хувиар нэмэгдүүлж, коллаген уургийн нийлэгжилтийг идэвхжүүлж байгааг клиник судалгаагаар нотолсон” хэмээв. Тэгвэл Монгол Улсын уламжлалт анагаах ухааны их эмч Д.Цагаанцэцэг “Барагшун бол зөвхөн өвчин анагаагч бус, эсийн эрүүл мэндийг тэжээдэг, бие махбодыг тэнцвэржүүлдэг биологийн онцгой бодис юм. Яс, үе мөч, элэг, бөөрний үрэвсэл, ходоодны шархлаа зэрэг архаг өвчнүүдийн үндэс суурийг засдаг гэдгээрээ онцлогтой” гэж ярив.

9 гол үйлдэл, урьдчилан сэргийлэх нөлөө

1. Ясны нөхөн төлжилт: Коллаген нийлэгжилтийг нэмэгдүүлж, ясны хугарал, бэртэнгийн эдгэрэлтийг түргэсгэхэд тусална.

2. Эд, эс: Нөхөн төлжилтийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

3. Үе мөч: Үений өвдөлт, нурууны суултаас сэргийлнэ.

4. Үрэвсэл дарах: Элэг, бөөр, цөс гэх мэт бүх төрлийн үрэвсэл дарахад тусална.

5. Дархлаа: Хүний биеийн эрдэс тэжээлийн хэрэгцээг хангаж, дархлаа тэтгэнэ.

6. Зүрх, судас: Цусны эргэлтийг сайжруулж, зүрх, судасны системийн үйл ажиллагааг дэмжинэ.

7. Ходоод, гэдэс: Шархлаа эдгээж, ходоодны хүчиллэгийг тэнцвэржүүлнэ.

8. Арьс, харшил: Экзем, тууралт, хуурайшилт, загатнаа зэрэг төрөл бүрийн арьсны өвчнийг намдаана.

9. Чихрийн шижин: Өвчний үед эмийн эмчилгээг дэмжиж, урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.

Газрын давирхай нь таны бие өөрөө өөрийгөө эмчлэхэд тусална

БНСУ-ын Сөүл хотын клиникт хийсэн судалгаагаар 60-75 насны, ясны сийрэгжилттэй хүмүүст 90 хоногийн турш барагшун хэрэглүүлэхэд ясны нягт дунджаар 14-15 хувиар нэмэгдсэн. Монголд хийсэн ажиглалтын судалгаагаар 50-иас дээш насны өвчтөнүүдэд барагшун уулгахад нурууны өвдөлт 70 хувиар буурч, амьдралын чанар нь эрс сайжирсан байна. 70 настай Б.Цэцэгмаа “Өмнө нь би алхахад хөл чирэгдэж, нурууны өвдөлтөөс болж шөнө нойргүй хонодог байлаа. Барагшун тогтмол хэрэглэснээс хойш гурав дахь долоо хоногоос нойр сайжирч, нэг сарын дараа алхахад хөнгөн болсон” хэмээн үр дүнгээ хуваалцжээ.

Ахмад настнуудын яс амархан хугардаг гэх ойлголт ард хоцорчээ

Эцэст нь, эрдэс бодисын дутагдлаас үүдэлтэй зовуурь, шинж тэмдгийг арилгах бүрэн боломжтой гэдгийг хэлэх нь зүйтэй. Бидний яс, эд, эс нь эрдэс бодисоор цаг ямагт “өлсөж” байдгийг шинжлэх ухаан ч нотолсон. Харин барагшун энэ бүхнийг нөхөхөд хамгийн сайн туслагч байх болно. Ахмад настнуудын яс амархан хугарч, хүүхдүүдийн шүд эрдэсгүй болж, залуус стресс, нойргүйдэлд автдаг гэх хэвшмэл ойлголт ийнхүү ард хоцорсон байна.

Байгаль эхийн өгсөн барагшуныг өдөр бүр хэрэглэ, таны бие өөрөө өөрийгөө эмчилнэ, тэр хэрээр баярлана. Яс бат бөх болж, дархлаа сэргэн, идэвхтэй, эрүүл амьдралын чанар мэдэгдэхүйц сайжирна. Эрүүл мэнд бол юугаар ч орлуулшгүй үнэт хөрөнгө. Харин түүнийг хамгаалах түлхүүр нь барагшун байх болно гэдгийг эрдэмтэн, судлаачид итгэлтэй хэлж байна. Тиймээс өнөөдрөөс энэхүү эрдсийг хэрэглэж, маргаашийн эрүүл амьдралаа түүнд даатгаарай гэж зөвлөе. Өөрийгөө хайрлах нь гэр бүлдээ, хайртай хүмүүстээ хөрөнгө оруулж буй хамгийн эхний алхам юм шүү.