
МОНОС ХҮНС ХК “MFC EAST LOG” ЗҮҮН БҮСИЙН ШИНЭ АГУУЛАХЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2025.07.03
Монос Хүнс ХК нь MFC 2.0 нэгдсэн үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа 3 дахин нэмэгдүүлсэн билээ. Үүний үр дүнд бид зах зээлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, эрэлтийг бүрэн хангах нөхцөл бүрдэж, бүтээгдэхүүн хадгалах олон улсын стандартад нийцсэн “MFC EAST LOG” 2,730 м² агуулахын барилгын ажлыг албан ёсоор эхлүүллээ.

Монос Хүнс ХК-ийн тендерт оролцох хүсэлт хүлээн авах хугацаа 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 30 минут-д дуусч, тендерийн зарыг албан ёсоор хааж байна.
2025.05.22
Тендерт оролцохоор хүсэлт материалаа ирүүлсэн байгууллагуудад баярлалаа.
Монос Хүнс ХК БНКирУ-ын Бишкекд зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд оролцлоо
2025.05.20
Монос Хүнс ХК нь 2025 оны 5 сарын 17-нд Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан амталгаат үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо. Энэхүү арга хэмжээг Киргиз Улсын Гадаад хэргийн яам зохион байгуулсан бөгөөд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгох зорилготой байв.

"Монос Хүнс" ХК ногдол ашгаа олголоо
2025.05.09
"Монос Хүнс" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 25/2 тоот тогтоолоор, компанийн 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 37 хувьтай тэнцэх хэмжээгээр ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.

ТЕНДЕРИЙН УРИЛГА / MFC EAST LOG АГУУЛАХЫН БАРИЛГА/
2025.05.08
Монос Хүнс ХК нь БЗД 10-р хороо, Шар Хад-д байрлах 2730м2 MFC EAST LOG - ХҮНСНИЙ БЭЛЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АГУУЛАХЫН БАРИЛГА УГСРАЛТ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХ тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулалтад урьж байна.

Монос Хүнс ХК “Шилдэг татвар төлөгч” компаниар шалгарлаа
2025.05.05
Монос Хүнс ХК нь улс орны бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, төсвийн орлогын бүрдүүлэлтэд бодитой хувь нэмэр оруулж буйг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Засгийн газраас 2024 оны дунд сегментийн “Шилдэг татвар төлөгч” компаниар шалгарууллаа.