Хүний нөөц

Хүний нөөцийн бодлого

Бид ажилд орох хүсэлт гарган бидэнд хандсан ажил горилогч бүрийг шашин шүтлэг, нийгмийн гарал үүсэл, хүйс, үзэл бодол, хөрөнгө орлого, үзэл бодлоор нь ялгаварлан хязгаарладаггүй тэгш боломж олгодог ба ажил гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, боломж, бусад шинж чанараас шалтгаалан хамгийн тохирох ажил горилогчийг шалгаруулан ажилд авах бодлого баримталж, сонгон шалгаруулалтаа ил тод, шударга явуулдаг.

Бид ажилтнуудаа урамшуулан идэвхжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, сургах чиглэлээр олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлэн ажилладаг ба бид зах зээлд тэргүүлж, салбартаа өрсөлдөхүйц цалин урамшууллын бодлоготой.

Олон нийтийн арга хэмжээ

Ажилтнуудын дунд компанийн соёлыг эерэгээр төлөвшүүлэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, өөрийгөө нээн харуулах боломжийг олгох, багаар ажиллах, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зорилгоор олон нийтийг хамарсан 4 багийн хөгжөөнт тэмцээн болон бусад олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Мөн Монос группээс зохион явуулдаг нэгдсэн Цасны баяр, “Моносчууд наадмын талбайд”-Баярын жагсаал, Бэсрэг наадам, Моносчууд ургацын талбайдаа, “Бид нэг хүсэлтэй” спортын их наадам, “Бид Моносчууд” урлагын наадам, “Бүтээлч орчин хөгжих ирээдүй” шинэ санааны уралдаан, Монос Экспо, Шинэ жил айсуй арга хэмжээ, Эрүүл мэндийн аян зэргийг дурдаж байна. Мөн жил бүр Цагаан сарын баярыг өргөн тэмдэглэдэг ба Ахмадын баярыг угтаж Монос групп компаниас тэтгэвэрт гарсан нийт ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх гэх мэт олон арга хэмжээнд хамрагдах боломжтой.

Хөнгөлөлт

Ажилтнууддаа халуун хоол, гар утасны хөнгөлөлт болон ажлын онцлогоос хамаарч шатахууны хөнгөлөлт эдлүүлэх зэрэг ажилтнуудынхаа нийгмийн нөхцөлийг сайжруулахад анхааран ажиллаж байна.

 

Aжлын зар 

 

Маркетингийн менежер

Чиг үүрэг

Батлагдсан бизнес төлөвлөгөөний дагуу компаний болон брэнд бүтээгдэхүүнүүдийн маркетингийн бодлогыг хэрэгжүүлэх, маркетингийн судалгааг хийх, брэнд бүтээгдэхүүний сурталчилгааны болон урамшуулалт хөтөлбөрүүдийг зохион байгуулах, тайлагнах

Тавигдах шаардлага

    • Бизнесийн удирдлага маркетинг, менежментийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
    • Судалгаа шинжилгээ хийх, маркетингийн төсөл хөтөлбөр бие даан хэрэгжүүлэх чадвартай
    • Идэвх санаачлагатай
    • Багаар ажиллах чадвартай
    • Өсөн дэвших хүсэл эрмэлзэлтэй
    • Харилцааны соёлтой

 

Дуусах хугацаа: 2020.07.31

Түүхий эд бэлтгэгч /1/

Чиг үүрэг:

Агуулахаас гарч буй бараа бүтээгдэхүүнийг хурдан шуурхай бэлтгэх

Тавигдах шаардлага:

      • МСҮТ төгссөн болон жолооны үнэмлэхтэй, жолоо барьдаг байх
      • 40 хүртэлх насны эрэгтэй байх шаардлагатай
      • Ажлын 5 өдөртэй, илүү цаг тооцно.

 

Дуусах хугацаа: 2020.07.31

Агуулахын бараа бэлтгэгч /1/

Чиг үүрэг:

Агуулахаас гарч буй бүтээгдэхүүнийг ачих, зөөх ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага:

      • Жолоо барьдаг эсвэл МСҮТ төгссөн бол давуу тал болно.
      • Эрэгтэй байх
      • Гүйцэтгэлийн хурдтай, багаар ажиллах чадвартай
      • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

 

Дуусах хугацаа: 2020.07.31

Монос Хүнс компани нь шинэ ажилтан сонгон шалгаруулахдаа нээлттэй бодлого баримталдаг бөгөөд ямагт эерэг зөв хандлагатай, шинийг санаачлагч, багаар ажиллах чадвартай, байгууллагын соёлд дасан зохицох чадвар бүхий хэн бүхэнд ажил олгохдоо бид таатай байдаг.

Ажилтан сонгон шалгаруулах үе шат:

 

Та нээлттэй ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзвэл ажилд орох хүсэлт болох АНКЕТ-ыг бөглөн foods.hr@monos.mn хаягаар илгээнэ үү.
Анкет хүлээн авах хаяг:
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, 17043 Чингисийн өргөн чөлөө
Утас: 7777-3525

АЛБАН ТУШААЛТАВИГДАХ ШААРДЛАГАДУУСАХ ОГНООАНКЕТ
1Агуулахын бараа бэлтгэгч Дэлгэрэнгүй 2020.07.31Анкет бөглөх
2Түүхий эд бэлтгэгчДэлгэрэнгүй2020.03.31Анкет бөглөх

 

  • Эрч хүчтэй, бүтээлч, чадварлаг хамт олонтой нэг баг болон ажиллах
  • Ажлын гүйцэтгэлээс хамаарсан цалин урамшууллын шударга систем
  • Шинэ санал санаачлагыг үргэлж дэмжин, урамшуулдаг
  • Ажилтан бүрт ажил мэргэжлийн хувьд өсөж, хөгжих боломж, орчныг бүрдүүлсэн
  • Ажлын онцлогоос шалтгаалсан цагийн уян хатан хуваарь
  • Эрүүл мэндийг дэмжсэн хүнсний бүтээгдэхүүний талаар өргөн мэдлэгтэй болох