fbpx

Бидний тухай

Сайн байна уу, Монос Хүнс ХК-ийн эрхэм хүндэт хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид, хамтран ажиллагч байгууллагууд, үнэнч хэрэглэгчид ээ! Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилж байна.

Манай компани Монос группийн 30 жилийн нөр их хөдөлмөр, туршлага дээр суурилан эрүүл мэндийг дэмжих өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр үйлдвэрлэсээр ирлээ. Бид хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгө оруулсан 8.6 тэрбум төгрөгөөр нэг жил хүрэхгүй хугацаанд олон улсын стандартыг хангасан, орчин үеийн дэвшилтэд технологи бүхий Эрүүл Мэндийн Шингэн Хүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулаад байна. Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр гаднын инженер техникийн мэргэжилтнүүд ирэх хойшлогдож, үйлдвэр хараахан бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байгаа билээ. Гэсэн хэдий ч шинэ үйлдвэртээ “Экос” эрүүл амьдралын усны үйлдвэрлэлийг 24 дахин, борлуулалтын орлогыг 7 дахин нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигч та бүхнийхээ өмнө өгсөн амлалтаа алхам алхмаар биелүүлж байгаагаа дуулгахад таатай байна. Бид нөхцөл байдал өөрчлөгдөхийг хүлээлгүй өөрсдийн боломждоо тулгуурлан үйлдвэрээ бүрэн ашиглалтад оруулах бодитой ажлуудыг төлөвлөн, хийж эхлүүллээ.

Хувьцаат компани болсон нэг жил гаруйн хугацаанд ажлын байрыг 29 хувиар нэмэгдүүлж, нийт 200 гаруй ажилтныхаа сэтгэл зүтгэлээр борлуулалтын цэгийн тоо болон орлогоо тус бүр 30 хувиар нэмэгдүүлж чадлаа. Энэ бол 4000 гаруй хувьцаа эзэмшигч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжигч харилцагчид, эрүүл мэндээ сахин хамгаалдаг эрхэм хэрэглэгч та бүхний бидэнд итгэсэн итгэлийн үр дүн юм.

Цаашид бид бүхэн Монгол хүн бүрийн эрүүл мэндийн төлөө бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тогтвортой эдийн засгийн өсөлт үзүүлэхийн төлөө бүхий л хүчээ зориулан ажилласаар байх болно. Бидний бүтээгдэхүүнийг таалан хүртдэг эрхэм хэрэглэгчид, итгэл хүлээлгэн хамтран ажилладаг хувьцаа эзэмшигчдэдээ амжилт ололт бүхнийг хамтдаа бүтээдэг ажилтнуудынхаа өмнөөс чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.

                                         

Хүндэтгэсэн: Монос Хүнс ХК-ийн Гүйцэтгэх Захирал А.Отгондарь

Монос Хүнс компани нь эрүүл мэндийг дэмжсэн хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 2011 оноос үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани юм.

Монос группийн эрдэм шинжилгээний судалгаанд суурилсан, эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй хүнсний бүтээгдэхүүнүүд болон үндэсний онцлогтой ааруул, чацаргана, нэрс, аньс зэрэг байгалийн гаралтай түүхий эдийг ашиглан өргөн хэрэглээний төрөл бүрийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргээд байна.

“Цэнэг” брэндийн 7 нэр төрлийн эрүүл мэндийн бэлдмэл, “Энхжин” брэндийн 11 нэр төрлийн цуврал цай, Аньс, нэрс, чацарганатай дотоодын анхны, цор ганц “Эко уусдаг цай”, “Berry-vit” ааруултай, үзэмтэй, витаминт төрөл бүрийн үрлүүд, Экос эрүүл мэндийн ус, Хаан жимс чацарганын цэвэр тос, аньс нэр чацарганын шүүс зэрэг 6 брэндийн 82 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нийт 2000 гаруй цэгээр худалдаалж байна.

  • 2011
    Хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Монос Фарм ХХК-иас салбарлан гарсан.
  • 2012
    Ус, ундаа үйлдвэрлэлийн шугам ашиглалтад оруулж ПЕТ болон шилтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж эхэлсэн. Мөн үзэмтэй болон витаминт үрэл, Гоолингоо тураах цай, Аньс, Нэрс, Чацаргана жимсний чанамал зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж эхэлсэн.
  • 2013
    Цэнэг брэндийн Дархлаа, Бөөр хамгаалах, Алтангагнуур, Нохойн хошуу, Таурин, Улаан чавга, Коллагентай бэлдмэл, Хаан жимс брэндийн чацарганын өтгөрүүлсэн шүүс болон шууд уух ундаа, Энхжин брэндийн Алтангагнууртай, Чага мөөгтэй цайг худалдаанд гаргасан.
  • 2014
    Компанид ERP системийг нэвтрүүлж, Энхжин брэндийн Уушги цэвэрлэх цай, Бѳѳр хамгаалах цай, Чихрийн шижингийн цайг шинээр үйлдвэрлэн, худалдаанд гаргасан.
  • 2015
    Монос Группийн 25 жилийн ойд зориулан Экос эрүүл мэндийн ус болон МУИС, Эм судлалын хүрээлэнтэй хамтран хөгшрөлтийн эсрэг антиоксидант үйлдэл бүхий “100 наслаарай” цайг бүтээж худалдаанд гаргасан.
  • 2016
    Монголдоо анх удаа аньс, нэрс, чацаргана жимстэй 3 төрлийн Эко уусдаг цай үйлдвэрлэн худалдаанд гаргасан. Мөн ERP систем ашиглан борлуулалтын захиалга авч эхэлсэн.
  • 2017
    Эко уусдаг цайны цехийн хүчин чадлыг 4 дахин нэмэгдүүлсэн, үйлдвэрийн шугамыг нэг дор цогцлоосон цехийг ашиглалтад оруулж, ус, ундааны цехэд Pouch савлагаатай ундаа савлах 4 замтай тоног тѳхѳѳрѳмж суурилуулав. Маамуу брэндийн Аами, Таами нэрийн ундаа, үзэмтэй үрэл, ЭКО уусдаг цай брэндийн Ѳег сүүтэй цай нэр тѳрѳл, BerryVit брэндийн аньс, нэрс, чацаргана, тарагтай ааруултай үрэл шинээр худалдаанд гарч, Энхжин брэндийн Уушги цэвэрлэх цай шинэчлэгдэн зах зээлд нэвтрэв. Мөн ISO 9001:2015 болон НАССР стандарт нэвтрүүлэх тѳслийн ажил эхлэв.
  • 2018
    Энхжин брэндийн, Цэвэрлэх цай болон Бөөр хамгаалах цай шинэчлэгдэн худалдаанд гарсан. Мөн ISO 9001:2015 болон НАССР стандарт нэвтрүүлэх ажил амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд бид үйл ажиллагаагаа улам бүр сайжруулах зорилт тавин ажиллаж байна…
  • 2019

    “Монос Хүнс” компанийн олон нийтэд зориулсан үнэт цаасны танилцуулга болж, 2019.05.20-нд хувьцааны арилжаа эхэлсэн бөгөөд 06 сарын 26-ны өдөр ТУЗ ээлжит бус хурлаар Монос Хүнс компани албан ёсоор хувьцаат компани болж ТУЗ-н гишүүдийг сонгож баталгаажууллаа. Мөн эх орны хөрсөнд ургасан Монгол саримсыг тусгай технологиор боловсруулан “ШИДЭТ САРИМС” болон Өтгөрүүлсэн барагшуныг худалдаанд гаргалаа.

    Монос Хүнс ХК-ийн үйл ажиллагаа Олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, Олон улсын чанарын стандартын ISO 9001:2015 болон Хүнсний аюулгүй байдлын НАССР стандартын батламжаа гардан авав.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрүүл мэндийг дэмжсэн хүнсний бүтээгдэхүүнийг, хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцүүлэн, олон улсын стандартаар ҮЙЛДВЭРЛЭГЧ, ЭКСПОРТЛОГЧ, дотоодын зах зээлд ТЭРГҮҮЛЭГЧ компани байна.

АЛСЫН ХАРАА

ЭРҮҮЛ мэндийг дэмжсэн ОРГАНИК хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хэрэглээнд хэвшүүлэх.

ЭРХЭМ ЗҮЙЛС

Эрхэм хэрэглэгч
Эрүүл, чанартай бүтээгдэхүүн
Итгэлтэй харилцагч
Ёс зүйтэй бизнес
Мэдлэг, чадвартай бүтээлч хамт олон
Шинэ санал, санаачлага