...

Монос Хүнс ХК нь Монгол Улсын эмийн салбарын тэргүүлэгч Монос Группийн хөгжлийн дараагийн чиг хандлагыг тодорхойлохоор 2012 онд үүсгэн байгуулагдсан билээ. Анх Монос эмийн үйлдвэрийн жижиг цехээс салбарлан, өрх тусгаарлаж байснаас хойш 10 жилийн хугацаа өнгөрчээ. Бид энэ хугацаанд ард иргэдээ хүнсээр нь дамжуулан эрүүлжүүлэх, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл чанартай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорин ажиллаж ирсний үндсэн дээр чамгүй ололт амжилтыг бүтээснээ тоймлон та бүхэнд уг цахим хуудсаар дамжуулан хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн ХУУРАЙ болон ШИНГЭН хүнсний үйлдвэр, 10 брэндийн 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулан, улс орон даяар 8,000 цэгээр дамжуулан хэрэглэгчдийн гарт хүргэн 250 гаруй ажилтан бидний үйл ажиллагаагаа танилцана уу.

ШИНЭ БОЛОН ШИНЭЧЛЭГДСЭН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

Эмийн ургамалтай Энхжин эрүүл мэндийн цайны сав баглаа боодолд ашиглагдаж байгаа гялгар уутны хэрэглээг
Дэлгэрэнгүй
ШИНЭ БОЛОН ШИНЭЧЛЭГДСЭН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

 

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЭНХЖИН | ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦАЙ САВЛАГААГАА ШИНЭЧИЛЛЭЭ

Эмийн ургамалтай Энхжин эрүүл мэндийн цайны сав баглаа боодолд ашиглагдаж байгаа гялгар уутны хэрэглээг 90%, цаасны хэрэглээг 42%-аар бууруулан шинэчилсэн савлагаатайгаар худалдаанд гаргав. Ингэснээр бид жилдээ 8 тонн гялгар уут, болон цаасны хог хаягдлыг бууруулах боломжтой болсон юм.

ТАЙЛАГЧ ХУДАЛДААНД ГАРЛАА

Монголын бүтээлч салбарт үнэтэй хувь нэмэр оруулагч, Монгол соёлыг дэлхийд таниулах зорилгоор ЭКОНТЭ ХХК-ийн Хандгай төсөлтэй Монос Хүнс ХК хамтран Тайлагч бүтээгдэхүүнийг шинээр худалдаанд гаргалаа. Тайлагч нь сортууруулах ундаанаас үүдэлтэй хордлогоос сэргийлж, ШАР ТАЙЛАХ үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. Энэхүү бүтээгдэхүүний худалдан авалт бүр Монголын бүтээлч салбарт хувь нэмэр оруулах болно.

ААМИ, ТААМИ ШҮҮС ТӨРЛӨӨ НЭМЛЭЭ

“Маамуу” цуврал хүүхэлдэйн киноны гол дүрийн өхөөрдөм баатруудын нэрээр бүтээгдсэн “Аами, Таами” шүүс төрлөө нэмэн тоорын амтат Таами&Жожо, чангаанз болон луувангийн амтат Аами&Өөдөө-гөөр төрлөө нэмлээ. Энэхүү бүтээгдэхүүнийг хүүхэд багачууд өдөр тутамдаа хэрэглэснээр хоногийн С амин дэмийн хэрэгцээгээ хангаж дархлаагаа дэмжин ханиаднаас урьдчилан сэргийлэх боломжтой.

ЧАЦАРГАНА БОЛОН ЖҮРЖИЙН ХОСЛОЛ БҮХИЙ УВДИСТ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДААНД ГАРЛАА

Увдист шүүс нь хүний бие махбодын хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжлийг хангах илч зарцуулалтыг нөхөхөд шаардагдах хоол хүнсээрээ авбал зохих амин дэмийн хоногийн зөвлөмж хэмжээг хангаснаараа онцлогтой. Энэхүү 2 литрийн шүүс нь өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой савалгаатай бөгөөд 40-50 аяга болох юм. 

 

ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШИЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САЛБАРТ ХУВЬ НЭМЭР ОРУУЛДАГ

Ложистик түгээлтийн ажилтны хувьд хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг түргэн шуурхай, ямар алдаа дутагдалгүй аюулгүй хүргэх нь хамгийн чухал үүрэг
Дэлгэрэнгүй
ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШИЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САЛБАРТ ХУВЬ НЭМЭР ОРУУЛДАГ

Намайг Тулга гэдэг. Би эрүүл мэндийг дэмжих, чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, хүргэхээр зорин ажиллаж буй баг хамт олонтойгоо нэгдээд гурван жил болж байна. Ложистик түгээлтийн ажилтны хувьд хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг түргэн шуурхай, ямар ч алдаа дутагдалгүй аюулгүй хүргэх нь хамгийн чухал үүрэг байдаг. Тийм ч болохоор би өөрийн ажилдаа өдөр тутам хурдтай, зөв хандлагатай байхыг зорьдог.

Компанийн агуулахад байгаа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн худалдан авах боломжит газар бодитоор хүргэснээр манай бүтээгдэхүүнийг хэрэглэгч худалдаж авах, хэрэглэх, өдөр тутамдаа өөрийн эрүүл мэнддээ анхаарал хандуулах боломжийг бий болгодог гэж боддог. Энэ утгаараа их хариуцлагатай ажил.

Манай компанийн зүгээс хувь хүнийг чадавхжуулах сургалт, аливаа арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг нь ажилтнуудыг тогтвортой ажиллахад нөлөөлдөг. Мөн бусдын хийж бүтээж байгаа бүхнийг хүндэлж, ойлгохыг хичээдэг. Би хамт олон, харилцагч байгууллага, хэрэглэгч гээд өдөр дунджаар 50-60 хүнтэй харилцдаг учраас зөв зохистой харилцаж,  түүгээрээ дамжуулан тэднээс маш их зүйлийг суралцаж, хөгждөг. Манай компанийн хамт олон эх орныхоо хөгжил дэвшил, эрүүл мэндийн хүнс үйлдвэрлэлийг хөгжүүлэх салбарт хувь нэмэр оруулж байгаагаараа үргэлж бахархан хамтдаа ажиллаж байна.

 

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ҮЙЛДВЭРЛЭЛ

Монос Хүнс ХК нь НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дээдэлсэн, байгальд ээлтэй ногоон бизнесийг эрхлэх зорилтынхоо хүрээнд үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд олон улсын стандартыг нэвтрүүлж, өдөр бүр сахин биелүүлснээр тодорхой амжилтуудыг гаргаад байна.
Дэлгэрэнгүй
БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ҮЙЛДВЭРЛЭЛ

Монос Хүнс ХК нь НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дээдэлсэн, байгальд ээлтэй ногоон бизнесийг эрхлэх зорилтынхоо хүрээнд үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд олон улсын стандартыг нэвтрүүлж, өдөр бүр сахин биелүүлснээр тодорхой амжилтуудыг гаргаад байна. Тодруулбал, үйлдвэрээс гарах хог хаягдлын хэмжээг бууруулж, дахин боловсруулах боломжтой сав баглаа, боодол бүхий эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа билээ.

Цаашид манай компани байгаль орчиндоо ээлтэй үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэн  MFC 2.0 төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төсөл хэрэгжсэнээр: 

 

ЭМЧ ТӨЛӨӨЛӨГЧ Ж. ЭНХБОЛОР

Би Монос Хүнс ХК-нд 4 дахь жилдээ эмч төлөөлөгчөөр ажиллаж байна. Эмч төлөөлөгч хийдэг гэхлээр гаднын хүмүүс гэлтгүй тэр байтугай манай компанийнхан ч их гайхаж юу хийдэг талаар асуудаг. Тийм учраас өөрийн ажил мэргэжлийн онцлогийг тайлбарлаад яриагаа эхэлье гэж бодож байна.
Дэлгэрэнгүй
ЭМЧ ТӨЛӨӨЛӨГЧ Ж. ЭНХБОЛОР

Би Монос Хүнс ХК-нд 4 дэх жилдээ эмч төлөөлөгчөөр ажиллаж байна. Эмч төлөөлөгч гэхээр гаднын хүмүүс тэр байтугай манай компанийнхан ч их гайхаж юу хийдэг талаар асуудаг. Тийм учраас өөрийн ажил мэргэжлийн онцлогийг тайлбарлаад яриагаа эхэлье гэж бодож байна.

Иргэдэд үзлэг, оношилгоо хийж шаардлагатай эмчилгээг хийхэд тохирох эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргэн ажилладаг эмч нарыг "эмч төлөөлөгч" гэж нэрлэдэг. Мөн эмч төлөөлөгчид шат шатны эмчлэгч эмч нарыг хэрэгцээт мэдээ, мэдээллээр хангах үүрэг гүйцэтгэн, эрүүлийг хамгаалах үйлсэд гар бие оролцдог. Тийм ч учраас эмч төлөөлөгч бол эмч, эмнэлгийн ажилчид болон ард иргэдэд эрүүл мэнд болон бүтээгдэхүүний мэдээллийг мэргэжлийн түвшинд хүргэх чухал үүрэг гүйцэтгэдэг.

Миний хувьд томоохон хэмжээний сургалт, эвент лайв, телевизийн нэвтрүүлэг, эмч нарын уулзалт зэрэгт компаниа төлөөлж оролцоно гэдэг том хариуцлага гэж бодож явдаг даа. Эмчлэгч эмч хийгээгүй ч гэсэн эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ өөр хэлбэрээр гүйцэтгэж байгаа гэж ойлгож болно. Би ард иргэдийн эрүүл мэндийг дэмжих гэгээн үйлстэй компанид ажиллаж байгаадаа үргэлж сэтгэл хангалуун байдаг юм.  Мөн эмч төлөөлөгчөөс гадна худалдааны төлөөлөгч, экспорт менежер гэх зэрэг ажлыг хийж байсан. Одоо бол маркетингийн менежер болон эмч төлөөлөгчөө хийж байна. Хүн ер нь хийж буй ажилдаа дуртай сэтгэлээсээ хичээнгүйлэн хийхэд болохгүй юм байхгүй хүн бүгдийг төгс мэддэг төрөөгүй шүү дээ, өдөр өдрөөр суралцаад явж байна 

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ

Монос Хүнс ХК байгуулагдсан цагаасаа эхлэн эрүүл мэнд, нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагааг бизнесийнхээ салшгүй нэг хэсгээ болгосон билээ. Энэ хүрээнд манай хамт олон эрүүл мэнд, боловсрол болон спортыг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг жил бүр тогтмол хэрэгжүүлдэг.
Дэлгэрэнгүй
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ

Монос Хүнс ХК байгуулагдсан цагаасаа эхлэн эрүүл мэнд, нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагааг бизнесийнхээ салшгүй нэг хэсгээ болгосон билээ. Энэ хүрээнд манай хамт олон эрүүл мэнд, боловсрол болон спортыг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг жил бүр тогтмол хэрэгжүүлдэг. Бид хэрэглэгчдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өдөр тутмын эрүүл зохистой хооллолтыг хэвшүүлэх зорилгоор шат шатны эрүүл мэндийн байгууллага болон иргэдэд сургалт тогтмол орж байна. Тухайлбал, 2022 онд 1,800 гаруй хэрэглэгчдэд эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллажээ.

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж 2021 онд үйлдвэрийн хэмжээнд Led гэрэлтүүлэг, эрчим хүчний хэмнэлт бүхий А+ ангиллын цахилгаан хэрэгслүүд ашигласнаар 14-20%-ийн цахилгааны хэмнэлт хийсэн юм. Мөн бид бүхэн монголын ирээдүй болсон хүүхэд багачуудаддаа чиглэсэн ажлуудад хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Тухайлбал, 2022 онд “Маамуутай хамт нэг өдрийг хамтдаа”, томуугийн халдвараас сэргийлэх өдөрлөг, аянуудыг зохион байгуулсан бөгөөд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн өрөөг сэргээн засварлаж, тохижууллаа.

“Эрүүл мэндийг цэнэглэсэн 10 жил”-ийн баярт мөчийн ТОЙМ

Өнгөрсөн 10 жил бидний хувьд улс эх орондоо эрүүл мэндийн хүнсний үйлдвэрийг нэвтрүүлж, эрхэм хэрэглэгч, харилцагч байгууллага, хувьцаа эзэмшигчидтэйгээ хамтран хөгжсөн жилүүд байлаа. Иймд Монос Хүнс ХК-ийн хамт олон өнгөрсөн жилүүдийн ололт амжилт, алдаа дутагдлаа хэлэлцэж, ирэх он жилүүдийн зорилтоо тодорхойлох Эрүүл мэндийг цэнэглэсэн 10 жил ойн баяраа тэмдэглэлээ. Ойн баярын үеэр болсон онцлох үйл явдлуудыг танилцуулж байна.
Дэлгэрэнгүй
“Эрүүл мэндийг цэнэглэсэн 10 жил”-ийн баярт мөчийн ТОЙМ

Өнгөрсөн 10 жил бидний хувьд улс эх орондоо эрүүл мэндийн хүнсний үйлдвэрийг нэвтрүүлж, эрхэм хэрэглэгч, харилцагч байгууллага, хувьцаа эзэмшигчидтэйгээ хамтран хөгжсөн жилүүд байлаа. Иймд Монос Хүнс ХК-ийн хамт олон өнгөрсөн жилүүдийн ололт амжилт, алдаа дутагдлаа хэлэлцэж, ирэх он жилүүдийн зорилтоо тодорхойлох Эрүүл мэндийг цэнэглэсэн 10 жил ойн баяраа тэмдэглэлээ. Ойн баярын үеэр болсон онцлох үйл явдлуудыг танилцуулж байна.

ШИЛДЭГ АЖИЛТНУУДАА УРАМШУУЛАВ

"ЭРҮҮЛ МЭНДИЙГ ЦЭНЭГЛЭСЭН 10 ЖИЛ" ойн баярын үеэр амжилт бүтээлээр бусдыгаа  манлайлж, амжилттай ажилласан 2 ажилтанд тус бүр 30 сая төгрөгийн орон сууцны урьдчилгаа, 8 ажилтныг тус бүр 10 сая төгрөг, MFC хувьцаагаар шагнан урамшуулав.

Хэрэглэгчдийнхээ эрүүл мэндэд үнэтэй хөрөнгө оруулсан та бүхэнд Монос Хүнс ХК-ийн нийт хамт олны өмнөөс дахин талархал илэрхийлье.

“ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ” энтрепренерээр дахин шалгарлаа

Бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэн, өрсөлдөх чадварыг тодорхойлдог Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулах "Entreprenuer 2022" ёслолын арга хэмжээ өнөөдөр болж, Монос Хүнс ХК “Үндэсний Үйлдвэрлэгч Энтрепренер" байгууллагаар шалгарлаа. Ийнхүү бид тус шагналыг 3 дахь удаагаа хүртэв.

ЭКСПОРТЫН ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛЭВ

Манай компани 2022 онд Орос, Хятад, Америк, Солонгос, Кыргыз улсын зах зээлүүдэд анхаарал хандуулан ажилласан бөгөөд эхний үр дүнгүүд гарч эхэлжээ. Тухайлбал, Бид Австри улсад төвтэй “TSC” компанийн ОХУ дахь салбар “TSC Food Products RU” компанитай хамтран 10 сарын хугацаанд “МИЛИНО” брэндийн ааруултай үрэл бүтээгдэхүүнийг хөгжүүлж эхний нийлүүлэлтийг хийгээд байна. Энэхүү “МИЛИНО” брэндийн ааруултай үрэл бүтээгдэхүүнийг ОХУ-аас гадна Хамтын нөхөрлөлийн холбооны таван улсад борлуулагдах боломжтой бүрдэв.

Үүнээс гадна энэ оны 12-р сарын 16-нд Бүгд Найрамдах Кыргыз улсын Бишкек хотноо тус улсын зах зээлд “Монос Хүнс” ХК, “Монос эмийн үйлдвэр”, “Монос Косметик” ХХК-иудын экспортын үйл ажиллагааг төлөөлөх зорилго бүхий Монос Кей Жей компанийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.

Ш. АЛТАНБАГАНА: НИЙГМИЙН ГОЛ БАЯЛАГ БОЛ ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД

Монос Хүнс ХК-ийн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ үеийг бизнесийн хөгжлийн эхэн үе гэж болно. Учир нь
Дэлгэрэнгүй
Ш. АЛТАНБАГАНА: НИЙГМИЙН ГОЛ БАЯЛАГ БОЛ ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД

Эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэл бусдаасаа юугаараа ялгаатай бол?

Монос Хүнс ХК-ийн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ үеийг бизнесийн хөгжлийн эхэн үе гэж болно. Учир нь өнгөрсөн жилүүдэд бүтээгдэхүүний сууриа тавьж хэрэглэгчдийн бүлэгтэй болсон бол ирэх жилүүдэд бизнесийн цар хүрээгээ тэлэх бодлогоо тодорхойлох үе. Нийгмийн гол баялаг бол иргэдийн эрүүл мэнд. Энэ утгаараа сүүлийн үед монголд төдийгүй дэлхий дахинд хүнсний эрүүл, аюулгүй байдалд анхаарлаа хандуулах болсон. Манай улс хүнсний хэрэгцээнийхээ тодорхой хувийг импортолж авдаг.  Импортын бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт, аюулгүй байдлыг бүрэн хангахад хэцүү байдаг. Иймээс бид дотооддоо эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснээрээ ирээдүйтэй хөрөнгө оруулалтыг бий болгож байна.

ТУЗ-ийн хараат бус гишүүдийн үндсэн үүрэг юу байдаг вэ?

 Юуны өмнө компанийн дотоод дүрэм, журамд хараат бус ТУЗ-ийн гишүүдийн эрхийг баталгаажуулсан нь маш том амжилт гэдгийг хэлье. Учир нь хараат бус гишүүд нь оролцогч талуудын эрх ашгийг хамгаалах өндөр хариуцлага хүлээдэг. Мөн байгууллагын ерөнхий бодлого стратегийг боловсруулж, зөв чиглүүлэх үүрэг хүлээж байдаг. Одоогийн байдлаар компанийн төлөөлөн удирдах зөвлөлийнхөн ирэх жилийн бизнес төлөвлөгөө болон түүнтэй холбоотой гол зорилт, төсөвт анхаарлаа хандуулан ажиллаж байна. Түүнчлэн байгууллагын зөв тогтвортой явуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс компанийн бизнесийн хөгжүүлэлт, хөрөнгө оруултад төвлөрч байгаа.

Компанийн ажилтнууд хувьцаа эзэмшихийн давуу талыг юу гэж харж байна?

Бизнес хийхийн тулд хөрөнгө оруулах хэрэгтэй. Хөрөнгө оруулахын тулд нэг оролцогчоос их хэмжээний мөнгө биш, олон нийтээс татан төвлөрүүлэх байдал түгээмэл байна. Компанийн оролцогч талууд хувьцаа эзэмших нь маш их давуу талтай. Тухайлбал, тухайн компанийн ажилтнууд маань хөрөнгө оруулснаар компанийнхаа нөхцөл байдлыг сайн мэддэг. Хоёрдугаарт, өөрөө үйл ажиллагаанд оролцож хувь нэмрээ оруулж, баялаг бүтээлцэж байгаагийн хувьд хувь хүртэх боломж бүрддэг давуу талтай.

Монос Хүнс ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах хууль зүйн орчин нь хэр бүрдсэн бэ?

Монгол Улсад хөрөнгийн бирж байгуулагдаад 30 орчим жил болж байна. Энэ хугацаанд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин зохих хэмжээнд бүрдсэн. Монос Хүнс ХК-ийн хувьд өөрсдийн төсөв, төлөвлөгөөгөө танилцуулаад хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбогдох дүрэм, журмыг мөрдөж байна.  Тухайлбал, ТУЗ-ийн хараат бус гишүүдийг олон улсын сонгодог жишгээр сонгодог. Үүний нэг нь тухайн чиглэлээр зөвлөх үйл ажиллагаа, хөндлөнгийн хяналт хийдэг мэргэжлийн холбоодоос хараат бус гишүүнээ сонгох явдал. Ингэснээр жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрхийг хамгаалах боломж бүрдүүлсэн гэсэн үг юм. 

Компанийн ажилтнууд болон уншигчдадаа мэндчилгээ дэвшүүлнэ үү?

Юуны өмнө эрүүл мэндийн баялаг бүтээгч уншигч та бүхэнд талархал илэрхийлье. Бид бүхэн өнөөдөр энэхүү үнэтэй хөрөнгө оруулалтыг цаашид өргөжүүлэх хүндтэй үүргийг хүлээгээд байна. ​Өнгөрсөн 10 жил Монос Хүнс ХК-ийн хамт олны хичээл зүтгэл, тууштай байдал, иргэдийн эрүүл мэндийн төлөөх чин сэтгэлийн үр дүнд өнөөдрийн амжилт бий болжээ. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэдэг бол иргэдийн эрүүл мэндийн үйлдвэрлэл. Цаашид бид бүхэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээндээ олон улсын стандартуудыг чанд баримтлан, урт хугацааны хөгжлийн стратегийг боловсруулж, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхээр хамтдаа ажиллах болно. Энэхүү томоохон баялгийг бүтээгч компанийн хамт олон, хувьцаа эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж болон компанийн үе үеийн удирдлага, ТУЗ-ийн хамт олон та бүхэнд 10 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!  

 

ЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАТАЛГАА

Улсын хөгжлийн индексийг тооцохдоо Хүний хөгжлийн индексийг зайлшгүй тооцдог бол энэхүү үзүүлэлтэд бидний эрүүл мэнд, дундаж наслалт томоохон байр суурь эзэлдэг.
Дэлгэрэнгүй
ЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАТАЛГАА

Улсын хөгжлийн индексийг тооцохдоо Хүний хөгжлийн индексийг зайлшгүй тооцдог бол энэхүү үзүүлэлтэд бидний эрүүл мэнд, дундаж наслалт томоохон байр суурь эзэлдэг. Эрүүл мэндийн боловсрол жил ирэх тутамд нэмэгдэж, зөв амьдралын дадал зуршилд шилжиж байгаа энэ үед иргэд ойр хүрээллийн хүмүүстээ ч мөн эрүүл амьдралын хэв маягийг уриалж байна. Иймээс Хүнсний аюулгүй байдлын стандартад нийцсэн эрүүл чанартай хүнсний үйлдвэрлэл, худалдаа өргөн сонголттой байх нь нэн чухал. Манай компани Монос группийн бизнес загварчлалд үндэслэн анагаахын шинжлэх ухаанд суурилсан эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг гэдгээрээ бусад хүнсний үйлдвэрээс онцлогтой.

Бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлагын үр дүнд Цэнэг, Энхжин, Экос зэрэг эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартын дагуу үйлдвэрлэж, хэрэглэгчдэдээ амжилттай хүргээд байгаа. Түүнчлэн бид бүхэн бүтээгдэхүүндээ үндэсний хэв маягийг шингээж эмийн ургамал, сүү цагаан идээ, зэрлэг жимс зэрэг байгалийн гаралтай түүхий эдийг ашиглан чанарын өндөр түвшинд тогтмол үйлдвэрлэдэг. Монос Хүнс ХК-ийн хамт олон чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн сацуу ирээдүйн хамтын хөгжил, үнэ цэнийг бий болгохоор ханган нийлүүлэгч болон бизнесийн оролцогч талуудтайгаа нягт хамтын ажиллагаатай байж харилцан хөгжихөөр хамтран ажилласаар байна.

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, харилцагч, хамтран ажилладаг түнш байгууллагууд, хүндэт хэрэглэгч уншигч та бүхэнд
Дэлгэрэнгүй
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, харилцагч, хамтран ажилладаг түнш байгууллагууд, хүндэт хэрэглэгч уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монос Групп 2012 онд Чацарганы төсөл санаачилж байсан нь бодит бүтээн байгуулалт болоод байгаа төдийгүй компани үйл ажиллагааны цар хүрээгээ тэлсээр  өнөөдөр эрүүл мэндийн хүнсний зах зээлд тэргүүлэх компани болсныг дуулгахад таатай байна. Монос Хүнс ХК үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд ололт амжилтаар дүүрэн үдлээ. Тухайлбал, өнгөрөгч 2022 онд MFC хувьцаа түүхэн дээд ханшид хүрсэн бөгөөд дотоод хяналтын сорилтын лабораторийн олон улсад хүлээн зөвшөөрөгдөж итгэмжлэгдлээ. Мөн Киргизтан улсын зах зээлд үйл ажиллагаагаа явуулах зорилгоор хамтарсан салбар компаниа байгуулсан зэрэг олон ололт амжилттайгаар түүхэн ойгоо үдэж байна. Сүүлийн жилүүдэд нийгэм, эдийн засагт хүндрэл үүсээд байгаа ч энэ онд Монос Хүнс ХК борлуулалтын орлого 55%, цэвэр ашиг 50%-ийн тус тус өсөлттэйгөөр амжилттай ажиллаа. Түүнчлэн бидний хамгийн чухал зорилтын нэг болох MFC2.0 төсөл буюу одоогоор хоёр тусдаа байршилд үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн шингэн хүнс болон хуурай хүнсний үйлдвэрүүдийг нэгтгэсэн цогц үйлдвэрийг барьж байгуулахаар бид хичээнгүйлэн ажиллаж байна. Ингээд энэ цагийн амжилтыг бүтээгч үйлдвэрлэгч хамт олон, хувьцаа эзэмшигч,  хамтран ажиллагч байгууллага, харилцагч болон нийт үе үеийн удирдлагууд та бүхэнд 10 жилийн ойн баярын дэвшүүлэн, талархал илэрхийлэхийн ялдамд цаашид компанийн амжилтын түүхийг хамтдаа бүтээхийн ерөөл дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮЛЭГЧ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ

Монгол Улсад анхны хувийн хэвшлийн эм гоо сайхны үйлдвэр 1990 онд байгуулагдсан бөгөөд Монос нэрийн дор эмийн ургамал хатаан савлаж, чацарганы тос алтангагнуурын ханд гэх мэт бүтээгдэхүүнүүд гаргаж байсан нь өнөөдрийн Монос Хүнс ХК-ийн суурь болсон. Монос Хүнс ХК 2012 оноос хүн амын эрүүл мэндийг дэмжих хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бид үндэстний онцлогтой уламжлалт цагаан ...
Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮЛЭГЧ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ

Түүхийн хуудаснаа

Монгол Улсад анхны хувийн хэвшлийн эм гоо сайхны үйлдвэр 1990 онд байгуулагдсан бөгөөд Монос нэрийн дор эмийн ургамал хатаан савлаж, чацарганы тос алтангагнуурын ханд гэх мэт бүтээгдэхүүнүүд гаргаж байсан нь өнөөдрийн Монос Хүнс ХК-ийн суурь болсон. Монос Хүнс ХК 2012 оноос хүн амын эрүүл мэндийг дэмжих хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бид үндэстний онцлогтой уламжлалт цагаан идээ болон Монгол орны хөрсөнд ургасан анагаах увдистай түүхий эдийг ашиглан тэргүүлэх зэргийн эрдэмтэн судлаачдын олон жилийн судалгаанд үндэслэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Үүсгэн байгуулагдах үедээ 33 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол шилдэг залуу мэргэжилтнүүдээр эгнээгээ тэлсээр 250 гаруй болтлоо өргөжин тэлсээр өнөөгийн Монос Хүнс ХК-ийн хамт олон бий болжээ.

Монос Хүнс ХК өнөөдөр

Өнөөдрийн байдлаар хуурай болон шингэн хүнсний үйлдвэрт 10 брэндийн 73 төрлийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хэрэглэгчдийн гарт хүргэж байна.

Компанийн  борлуулалтын орлого 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр өнгөрсөн оноос 66 хувь, цэвэр ашиг 99 хувиар тус тус өссөн билээ.

Манай компани шар тайлах үйлчилгээтэй Тайлагч бүтээгдэхүүн шинээр гаргав. Мөн Аами, Таами шүүсний төрлийг баяжуулсан бөгөөд Энхжин цайны боодлыг шинэчилсэн нь жилдээ 8 тонн гялгар уут, цаасны хог хаягдлыг багасгах юм. Түүнчлэн Цэнэг брэндийн “Shot” 3 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, Экос рН8.5 зөөлөн шүлтлэг усыг гаргаад байгаа билээ.

10 жилийн босгон дээр

2022 онд бид өөрсдийн шингэн болон хуурай хүнсний үйлдвэрээ нэгтгэх MFC 2.0 төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Төсөл хэрэгжсэнээр үйлдвэрийн автоматжуулалт, хүчин чадал нэмэгдэж, шинэ бүтээгдэхүүн гарган борлуулалтаа нэмэгдүүлэх юм.

Монос Хүнс ХК 2019 онд Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо болох ISO 9001:2015, ISO 22000:2018 болон Хүнсний аюулгүй байдлын HACCP стандартуудын шаардлагыг бүрэн хангаж олон улсын аудитын SGS компаниар баталгаажуулж үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн. Бид бүхэн энэхүү чанарын тогтолцоогоо улам баталгаажуулан 2022 онд MNS ISO/IEC 17025:2018 стандартыг хэрэгжүүлсэн. Мөн Монос Хүнс ХК үйлдвэрийн хэмжээнд цахилгааны хэрэглээг багасгах, үйлдвэрлэлээс гарсан саарал усыг дахин ашиглах ажлуудыг хэрэгжүүлдэг. Үүнийгээ дагаад байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх зорилтуудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа баримтлан ажиллаж байна. Уг үйл ажиллагаагаа баталгаажуулахын тулд Байгаль орчин менежментийн тогтолцоо MNS ISO 14001:2016 төслийг хэрэгжүүлж эхэллээ. Түүнчлэн бид үндэсний эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд таниулан, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, экспортод гаргадаг бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлэхээр ажиллаж байна.

 

ФОТО

  • BEFORE 2012

    BEFORE 2012

  • AFTER 2022

    AFTER 2022

  • FUTURE coming soon

    FUTURE coming soon