Бүтээгдэхүүн

Энэ хуудсанд 1–12 -c 79 нийт илэрц

ЭКОС Зөөлөн ус – 1000мл

1,300.00

Экос эрүүл мэндийн ус нь  элс, нүүрс, 3 давхар мембран шүүлтүүрээр шүүгдэн, эцэст нь хүний биед нэн хэрэгтэй байгалийн хужраар эрдэсжүүлж, зөөлрүүлэн

ТААМИ ЛУУВАН+ЧАЦАРГАНАТАЙ ШҮҮС 180 МЛ

1,800.00

Бүтээгдэхүүний тухай Дархан-Уул аймгийн Бүрэн толгойн үржил шимт хөрсөнд ургасан чацаргана жимсний шүүсийг луувангийн шүүсээр баяжуулж бяцхан хэрэглэгчиддээ зориулан шинэ савлагаатайгаар үйлдвэрлэлээ.

ААМИ ГҮЗЭЭЛЗГЭНЭТЭЙ АНЬСНЫ ШҮҮС 180 МЛ

1,800.00

Бүтээгдэхүүний тухай Гүзээлзгэнэ болон аньс жимсний амин дэмээр баялаг Аами шүүсийг тогтмол хэрэглэснээр ханиад томуунаас урьдчилан сэргийлэхээс гадна хүүхдийн өсөлтийг дэмжих давуу

BERRY-VIT ТОГЛООМТОЙ ААРЦАН ҮРЭЛ

4,850.00

Бүтээгдэхүүний тухай Цэвэр сүүний аарц, аньс, нэрс, чацаргана жимсний шүүс болон витамин С агуулсан энэхүү үрлийг хүүхдийн чихрийн хэрэглээг бууруулах, хэрэгцээт аминдэмийг

BERRY-VIT ТОГЛООМТОЙ ЧАЦАРГАНАТАЙ ҮЗЭМТЭЙ ҮРЭЛ

4,850.00

Бүтээгдэхүүний тухай Үзэм, чацаргана жимсний шүүс болон витамин С агуулсан энэхүү үрлийг хүүхдийн хэрэгцээт аминдэмийг нөхөх зорилгоор үйлдвэрлэсэн ба дархлаа дэмжиж, ханиад

BERRY-VIT ТОГЛООМТОЙ АНЬСТАЙ ҮЗЭМТЭЙ ҮРЭЛ

4,850.00

Бүтээгдэхүүний тухай Үзэм, аньс жимсний шүүс болон витамин С агуулсан энэхүү үрлийг хүүхдийн хэрэгцээт аминдэмийг нөхө зорилгоор үйлдвэрлэсэн ба дархлаа дэмжиж, ханиад

BERRY-VIT ТОГЛООМТОЙ НЭРСТЭЙ ҮЗЭМТЭЙ ҮРЭЛ

4,850.00

Бүтээгдэхүүний тухай Үзэм, нэрс жимсний шүүс болон витамин С агуулсан энэхүү үрлийг хүүхдийн хэрэгцээт аминдэмийг нөхөх зорилгоор үйлдвэрлэсэн ба дархлаа дэмжиж, ханиад

Шидэт саримс 6-тай

28,500.00

Найрлага: Монгол Саримс

Хэрэглэх заалт:

  • Цусан дах холестрины хэмжээг буруулан биеийг хоргүйжүүлэх
  • Дархлааны системийн үйл ажиллагааг дэмжих
  • Хорт хавдарын өвчлөлөөс сэргийлэх
  • Харшлын эсрэг үйлчилгээтэй учир харшлаас урьдчилан сэргийлэх
  • Исэлдэлтийн эсрэг буюу антиоксидант үйлчилгээтэй учир эд эсийг нөхөн сэргээх
  • Бие махбодийн эрдэс бодисын хэрэгцээг хангах үйлчилгээтэй

Хэрэглэх арга:

Биед шаардлагатай шим тэжээл, эрдэс бодисын хэрэгцээгээ хангах зорилгоор өдөрт 6 хумс (ихдээ нэг булцуу) саримсыг шууд хэрэглээрэй.

(Хамгийн багадаа 45 хоног хэрэглэснээр эхний үр дүн мэдрэгдэнэ)

Өтгөрүүлсэн барагшун

28,500.00

Найрлага: Барагшун

Хэрэглэх заалт:

  • Элэг, бөөр, цөсний гэх мэт бүх төрлийн үрэвсэл дарах
  • Эд эсийн нөхөн төхжилтийг эрчимжүүлэх
  • Ясны хугаралт, бэртэнгийн эдгэрэлтийг түргэсгэх
  • Хүний биеийн эрдэс тэжээлийн хэрэгцээг хангаж, дархлаа сайжруулах
  • Зүрх судасны эрхтэн системийн үйл ажиллагааг дэмжих
  • Ходоодны улайлт, шархлаа гэх мэт ходоод гэдэсний замын өвчний үед
  • Төрөл бүрийн гаралтай харшил, арьсны өвчний үед
  • Чихрийн шижин өвчний үед эмийн эмчилгээ дэмжих, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Хэрэглэх арга:

Элэг цөсний өвчинд: 10-12 дусал барагшуныг  50  мл ус, сүүнд уусгаж өдөрт 2 удаа, 10 хоног ууж 10 хоног завсарлана.

Бөөр давсагны үрэвсэлд:  3-5 дусал барагшуныг 20 мл ус, сүүнд найруулж өглөө өлөн үед, орой унтахаас өмнө ууна. 10 хоног ууж 5-10 хоног завсарлана. Курс эмчилгээ 25-30 хоног

Ходоод гэдэсний өвчинд: Өглөө өлөн үед, орой унтахаас өмнө 8-10 дуслыг 50 мл сүүнд уусгаж ууна. 25-28 хоног нь 1 курс болно. 10 хоног завсарлаад давтана.

Эд, эсийн нөхөн төлжилтийг эрчимжүүлэх: Өглөө өлөн үед, орой унтахаас өмнө 8-12 дуслыг 100 мл усанд уусгаж хэрэглэнэ. 10 хоног ууж 5 хоног завсарлана. 3-5 удаа давтана.

Ясны хугаралт, бэртэнгийн эдгэрэлтийг түргэсгэхэд: 8-10 дусал барагшуныг 50 мл ус, сүүнд уусгаад өдөрт 2 удаа 25 хоног ууна. 5 хоног завсарлаад, шаардлагатай бол 2-3 удаа давтана.

Биеийн эсэргүүцэл, дархлаа сайжруулахад: Биеийн дархлаа, хүч тамир сайжруулах, ядаргаа тайлах, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд өглөө өлөн элгэн дээр, орой хоолны өмнө 8-12 дуслыг 50 мл усанд уусгаж хэрэглэнэ.

Зүрх судасны өвчинд: 10-12 дусал барагшуныг  50  мл ус, сүүнд уусгаж өдөрт 2 удаа 20 хоног ууж 10 хоног завсарлана.

Арьсны өвчний үед: Төрөл бүрийн харшил, арьсны өвчний үед 8-10 дуслыг 100 мл  усанд найруулж өглөө өлөн үедээ, орой унтахаас өмнө өдөрт 2 удаа ууна. Курс эмчилгээ 25-30 хоног. Шаардлагатай бол дахин давтана.

Чихрийн шижин өвчний үед: 10 дусал барагшуныг 300 мл буцалсан усанд уусгаад 100 мл-ээр хоолны өмнө өдөрт 3 удаа ууна. 10 хоног ууж 5 хоног завсарлана. 3-5 удаа давтана.

Энхжин Бөөр хамгаалах цай

7,400.00

Найрлага: Нарийн навчит цахилдаг, Чацарганын навч, Алирсны навч

Хэрэглэх заалт:

  • Бөөрний бүх төрлийн үрэвсэлт өвчнүүдийн үед
  • Бөөрний хэвийн үйл ажиллагааг дэмжих
  • Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ууж хэрэглэнэ.

Хэрэглэх арга: 200 мл буцлам халуун усанд 1 уут цай хийж хандална. Найрлагад орсон ургамлууд нь тус тусын гайхамшигт амт, үнэр, үйлчлэлээ хандлан шингээхэд 4-5 минут шаардлагатай ба хандлагдах хугацаанд таглавал эмийн ургамлын баялаг чанар нь хэрэглэгч танд илүү хүрнэ.

Berry-Vit Чацарганатай үзэмтэй үрэл

1,650.00

Бүтээгдэхүүний тухай

Чацаргана жимс нь С, В төрлийн витаминууд, каротин, фолийн хүчил зэрэг олон төрлийн биологийн идэвхтэй нэгдэл агуулдаг тул биеийн дархлааг сайжруулах, бодисын солилцоог идэвхжүүлэх, ханиад томуу болон витамины дутагдлаас урьдчилан сэргийлнэ.

Хэрэглэх заавар

Өдөр бүр хэрэглэж болно.

Найрлага

  • Чацарганын цэвэр шүүс
  • Витамин С
  • Үзэм
  • Бал бурам
  • Элсэн чихрийн нунтаг

Хаан Жимс Чацаргана жимсний 100% цэвэр тос

20,600.00

Энэхүү чацаргана жимсний 100% цэвэр тосыг Монос Хүнс ХХК-ийн Дархан-Уул аймгийн Бүрэнтолгойн үржил шимт хөрсөнд тарьж ургуулсан чацаргана жимснээс гаргаж авдаг бөгөөд A, B, E, K, D, C, P витамин, Ω3, Ω6, Ω7, Ω9 омега зэрэг тосны хүчлүүдийг агуулдаг ба арьс салст бүрхэвчийг нөхөн төлжүүлэх үйл явцыг өдөөж, шархны эдгэрэлтийг түргэсгэн бие мах бодийг витамины дутагдлаас сэргийлэх, биеийн эсэргүүцлийг сайжруулах, дархлааг дэмжих, өвчин болон үрэвслийг намдаах, антиоксидант ба эсийг хамгаалах, цусан дахь холестериний хэмжээг бууруулах үйлдэлтэй.

Хэрэглэх заалт: Чацарганын тосыг дотуур ууж, гадуур түрхэж хэрэглэнэ.
• Ходоодны хүчил ихэдсэн үрэвсэл, ходоод 12- хуруу гэдэсний шархлаа, архаг колит
• Судас хатуурах өвчнийг эмчлэх болон урьдчилан сэргийлэхэд
• Арьс салст бүрхүүлийн шарх болон хөлдөлт,түлэгдэлт,цацраг туяанаас үүссэн түлэгдэл гэмтэл
• Умайн хүзүүний улайлт,кольпит
• Амны хөндийн салст бүрхэвчийн хурц болон архаг улайлт, шархлааны гэмтэл,буйлны үрэвсэл
• Шулуун гэдэснээс цус алдах,цагаан мах эргэх

Хэрэглэх арга болон тун:

Дотуур: Ходоодны үрэвсэл болон ходоод 12 хуруу гэдэсний өвчний үед өдөрт 3 удаа цайны халбагаар хоол идэхээс 30-40 минутын өмнө ууна. Үргэлжлэх хугацаа 1 сар. Эмчилгээний эхний үед ам гашуун оргих, цээж хорсох шинж тэмдэг илэрч болно.
Судас хатуурах өвчнийг анагаахын тулд өдөрт 2 удаа цайны халбагаар хоол идэхээс 30 минутын өмнө ууна. Үргэлжлэх хугацаа 1 сар.

Гадуур: Шархалсан түлэгдсэн хэсгийг ариутгалын уусмалаар сайтар цэвэрлэсний дараа чацарганын тосыг нимгэн түрхэж марлиар боох ба боолтыг өнжөөд солино. Гүн шарх болон гэмтэл түлэнхийд хэрэглэхдээ шархны зах хэсгээс эхлэн түрхэнэ.Шархны төв болон гол хэсгээр түрхэхэд шууд битүүрэн эдгэрч дотогшоо идээлж болзошгүй.

Хэсэг газрын хэрэглээ:

Кольпит умайн хүзүүний салстын үрэвслийг эмчилэхэд умай, үтрээний ханыг сайн цэвэрлэсний дараа чацарганын тосыг хөвөнд шингээж түрхэнэ.Умайн хүзүүний улайлтын үед 5-10 мл тосыг марльд шингээж өдөр бүр тампон тавина. Эмчилгээ 10-15 өдөр үргэлжлэх ба шаардлагатай тохиолдолд 4-6 долоо хоногийн дараа давтан эмчилгээ хийнэ.
Амны хөндий, улайн хоолойн улайлт зэрэгт амандаа тогтоон бага багаар залгиж өдөрт 2 удаа хэрэглэнэ. Үргэлжлэх хугацаа 10-15 хоног.
Шулуун гэдэснээс цус алдах, цагаан мах эргэх үед тухайн хэсгийг сайтар цэвэрлэсний дараа 5-10 мл тосыг хөвөн, даавуунд шингээж өдөрт нэг удаа тавина. Үргэлжлэх хугацаа 10-15 хоног.
Чацарганын цэвэр тосыг дотуур хэрэглэж байгаа үед архи, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзана уу.

Харилцан үйлчлэл: Чацарганын тос нь бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэлцдэг болох нь тогтоогдоогүй.

Фармакологийн үйлдэл: Үрэвслийн эсрэг, нөхөн төлжүүлэх, витамины дутагдлыг нөхөх үйлдэлтэй.

Эсрэг заалт:

• Бүтээгдэхүүнд мэдрэг, харшилтай хүмүүс хэрэглэхийг хориглоно.
• Элэг, цөс, нойр булчирхай, цөсний чулуу өвчний хурц үрэвслийн үед хэрэглэж болохгүй.
• Чацарганын тосонд хорсгох үйлдэл илэрдэг тул нүдний ойр орчим хэрэглэж болохгүй.

MNS 783:2013
Найрлага: Чацарганын 100% цэвэр тос(Чацаргана жимснээс ялган гаргаж авсан 100% цэвэр органик бүтээгдэхүүн юм)
Хадгалах нөхцөл: Нарны гэрлээс хамгаалсан сэрүүн нөхцөлд 1.5 жил хадгална.Тасалгааны температурт хадгалах үед тунадас үүсч болно.