Г.Анхбаяр – Монос Хүнс ХК-ийн Маркетингийн менежер, Спортын мастер, ЭРЧИМ хөлбөмбөгийн клубийн тамирчин
Нийтэлсэн: 03-22-2021
Г.Анхбаяр – Монос Хүнс ХК-ийн Маркетингийн менежер, Спортын мастер, ЭРЧИМ хөлбөмбөгийн клубийн тамирчин
“Монос Хүнс компани бол миний хоёр дахь их сургууль”
Их сургуулиа төгсөөд удаагүй би ажлын гараагаа эрүүл мэндийг дэмжих хүнсний бүтээгдэхүүнийг хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болгон хэвшүүлэх алсын хараатай, үндэсний үйлдвэрлэгч Монос Хүнс ХК-аас эхлүүлсэндээ үнэхээр баяртай байна. Өдөр тутмын ажлаа гүйцэтгэхдээ компанидаа тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байгаа боловч түүнээс илүүтэйгээр мэдлэг туршлага хуримтлуулж, тасралтгүй сурч хөгжсөөр байгаа нь Монос Хүнс ХК-ийг хоёрдох их сургууль минь мэт санагдуулдаг.
Би Монголын хөл бөмбөгийн үндэсний дээд лигийн 12 удаагийн аварга “ЭРЧИМ” хөлбөмбөгийн клубийн үндсэн багийн тамирчин. Ажлынхаа хажуугаар долоо хоногийн зургаан өдөр байнгын бэлтгэлтэй байж дээд лигийн тэмцээндээ оролцдог. Хүмүүс ихэнхдээ “яаж амжуулж байна?”, “ядардаггүй юм уу? гэж гайхан асуудаг. Гэхдээ энэ бүгд эсрэгээрээ юм шүү дээ. Миний хувьд спортоор хичээллэж түүнээсээ маш их аз жаргал, эрч хүчийг авдаг учир ажлаа хийхдээ огт ядардаггүй, харин ч илүү сэргэг, сэтгэл хангалуун ажилладаг. Ажлынхаа хажуугаар өндөр түвшний бэлтгэл хийх уян хатан боломжоор ханган, тасралтгүй сурч хөгжих боломжийг бий болгож байгаа Монос Хүнс ХК-даа маш их баярлалаа.