Эрүүл мэндээ хялбархан цэнэглэх боломжтой боллоо
Нийтэлсэн: 11-09-2020
Биологийн идэвхт эмийн ургамал, амин дэмийн агууламж өндөртэй жимснүүдийн тааламжит амтыг хослуулсан Монголын анхны эрүүл мэндийн Цэнэг бэлдмэл өнгө төрхөө шинэчлэн VITOS Цэнэг нэрийн дор үйлдвэрлэгдэж худалдаалагдаж эхэллээ. Цэнэг эрүүл мэндийн бэлдмэл нь 2012 онд анх шилэн савлагаатай үйлдвэрлэгдэж эхэлсэн бөгөөд 2015 оноос уутан савлагаатай болж шинэчлэгдсэн. Харин энэ удаа хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн савлагаагаа хэрэглэхэд илүү хялбар болж бөглөөтэй уутан /Spout Pouch/ савлагаатайгаар худалдаанд гарлаа.
VITOS-Цэнэг бэлдмэлийг сонгох шалтгаан:
- Үндэсний үйлдвэрлэл: Цэнэг брэндийг үйлдвэрлэгч Монос Хүнс ХК 2012 онд байгуулагдсан цагаасаа эхлэн импортыг орлох үндэсний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргээд байна.
- Эрүүл мэндэд ашиг тустай: Монгол орны хөрсөнд ургаж эртнээс уламжлагдан ирсэн байгалийн анагаах увдист ургамлууд, цэвэр жимсний шүүсийг ашиглан орчин үеийн технологитой хослуулан бүтээгдсэн тул өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээний үр дүнд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой.
- Найдвартай: Олон улсын GMP, HACCP, ISO 9001:2015 стандартыг хангасан орчин үеийн технологиор бүрэн тоноглогдсон эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрт бүтээгддэг.
- Хэрэглэхэд хялбар: Өдөр тутмын завгүй амьдралын хэв маягт тохирсон төдийгүй хаана ч авч яваад хэрэглэхэд хялбар, эрүүл ахуйг хангасан бөглөөтэй савлагаатай болсон. Мөн шинэ савлагаатай Цэнэг эрүүл мэндийн бэлдмэлийн хэмжээ 40 хувиар нэмэгдсэн.
- Олон нийтэд нээлттэй компани: Монос Хүнс ХК нь 2019 онд Монгол Хөрөнгийн бирж дээр олон нээлттэй хувьцаагаа санал болгосноор 4,000 гаруй хувьцаа эзэмшигчидтэй хувьцаат компани болсон.
Монос Хүнс ХК нь хувьцаат эзэмшигчдээсээ татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө олон улсын стандартуудыг хангасан Эрүүл Мэндийн Шингэн Хүнсний Үйлдвэрийг ашиглалтад оруулсан билээ. Тус үйлдвэр нь Экос зөөлөн усыг шинэчилсэн савлагаатай үйлдвэрлэж эхлээд байсан бол Цэнэг эрүүл мэндийн бэлдмэлийг мөн шинэчилсэн савлагаатайгаар үйлдвэрлэж эхэллээ.
Хэрэглэгч та бүхнийг өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн хийж идэвхтэй амьдарч, эрүүл хооллож, зөв амарч байхыг Vitos Цэнэг брэнд зөвлөж, амьдралдаа хэрэгжүүлвэл “Эрүүл байх амархан” гэдгийг сануулмаар байна.