Шидэт саримс гэж юу вэ?
Нийтэлсэн: 02-15-2019
Хүн төрөлхтөн саримсыг хоол хүнс болон анагаах ухаанд ашиглан, ач холбогдлыг нь таньж мэдээд олон мянган жил хэрэглэж ирсэн. Саримсыг түүхийгээр нь хэрэглэхэд исгэлэн амт, хурц үнэртэй байдаг тул хоол хүнсэндээ боловсруулан хэрэглэж иржээ. Болсон саримс нь хоол хүнсэнд таатай амт, үнэр нэмдэг боловч өөрт агуулагдах биологийн идэвхт шинж чанараа тодорхой хэмжээгээр алддаг байна.
Эрдэмтэд санамсаргүй туршилтын үр дүнд энгийн саримснаас хэдэн арав дахин илүү эрүүл мэндэд ашиг тустай, зөөлөн чихэрлэг амттай, хурц үнэргүй, шууд хэрэглэхэд тохиромжтой хар өнгө бүхий саримсыг нээн илрүүлжээ. Түүхий саримсны хурц үнэр, амт нь технологийн нарийн горимд 30-90 хоногийн турш боловсруулагдах явцад миллиардын урвалд орж 33 төрлийн хүхэрт органик нэгдэл, 17 төрлийн амин хүчил, 11 төрлийн эрдэс бодис, 5 төрлийн нүүрс ус, фенолт нэгдлүүдийг агуулсан шидэт саримсыг бий болгодог байна.
Эдгээр биологийн өндөр идэвхт бодисуудыг агуулсан шидэт саримс нь олон төрлийн увдистай бөгөөд онцгойлон биеийн дархлаа дэмжих, цусан дахь холестрины хэмжээг тогтворжуулах, харшлын шинж тэмдгийг бууруулах, хэт исэлдэлтээс /антиоксидант/ урьдчилан сэргийлэх, хавдар үүсгэгч эсийг дарангуйлах зорилгоор хэрэглэх нь илүү тохиромжтой.
Шидэт саримс нь:
- 33 төрлийн хүхэрт органик нэгдэл / allin, allicin, ajoene, S-allylcysteine, homocycteine/
- Зарим төрлийн энзим / allinase, myrosinase, peroxidases /
- 17 төрлийн амин хүчил / arginine, serine, alanine /
- 11 төрлийн эрдэс бодис / Se, Cu, Zn, P, Ca, Mg /
- 5 төрлийн нүүрс ус / arabinose, galactose, glucose /
- Фенолт нэгдлүүд / polyphenol, flavonoid / тус тус агуулдаг
Байгаль дэлхийн бүтээсэн, хүний гараар бий болгосон ховор нандин бүтээгдэхүүн юм.
Шидэт саримсны үйлчлэл
Холестрин бууруулах-AntiCholesterol
Өдөр тутмын буруу хооллолт, хөдөлгөөний дутагдлын нөлөөгөөр хүний цусанд өндөр нягттай сайн холестрины хэмжээ буурч бага нягттай муу холестрины хэмжээ нэмэгддэг. Цусан дахь бага нягттай муу холестрины хэмжээ нэмэгдсэнээр судасны ханын холестрины давхарга нэмэгдэж, судас нарийссанаар зүрх болон тархины цусан хангамж доройтон зүрхний шигдээс, тархинд цус харвах, тархинд саажилт явагдах гээд олон өвчний эрсдэл нэмэгдэх сөрөг талтай. Хар саримсанд энгийн саримсанд агуулагдаггүй хомоцестин (homocyctein) хэмээх нэгдэл байх ба энэ нь цусан дахь бага нягттай муу холестрин болон триглицеридийг (tringlycerides) задлан цусны ханыг цэвэрлэх ач холбогдолтой юм.
Тайлбар: Уг судалгаанаас харахад хар саримс тогтмол хэрэглэсэн хүний цусан дахь триглицерид (tringlycerides)-н агууламж болон нийт холестрины агууламж буурсан болох нь харагдаж байна.
*Дл- Цусан дахь глюкозын хэмжээг хэмждэг нэгж.
Эх сурвалж: Black Garlic Ameliorates Obesity Induced by a High-fat Diet in Rats Wei-Tang Chang, Duen-Kai Shiau.
Хорт хавдар үүсгэгчийн эсрэг -Anticarcinogenic effects
Эрүүл биеийн хэвийн үйл ажиллагаа нь эсийнхээ тоог тогтмол нэг хэмжээнд барьж зохицуулан хянадагт оршино. Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй согтууруулах ундаа, тамхи, өөх тос ихтэй хоол хүнсний зохисгүй хэрэглээ, хэт ачаалал, стресс зэрэг сөрөг хүчин зүйлсийн нөлөөгөөр дархлааны тогтолцоо суларч эсийн хэвийн хуваагдах үйл явц алдагддаг. Улмаар эрүүл эсийн тоо багасаж, эмгэг эсийн тоо нэмэгдсэнээр хавдар бий болдог.
Шим тэжээлтэй, эрүүл зөв хоол хүнс нь хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чухал хүчин зүйлийн нэг юм. Хүний биед зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин хүчлүүд, полифенолт болон флавнойд нэгдэл нь хар саримсанд энгийн саримстай харьцуулахад хэдэн арав дахин их агуулагддаг. Эдгээр нэгдлүүд нь стресс ядаргаа тайлан, эрүүл эсийн өсөлтийг нэмэгдүүлсэнээр хавдрын өвчний эсрэг үйлчилгээнд дэмжлэг болдог нь батлагдсан.
Тайлбар:Уг графикаас хар саримсны ханд болон энгийн саримсны хандны хүний бие дэх хавдрын эсийг дарангуйлж байгааг харуулсан болно.
Эх сурвалж: Antioxidant, anticancer and immunological activities in Black garlic extract Uranchimeg Purev, Doeg Hwan Oh.
Харшлын эсрэг үйлчлэл -Antiallergic
Хүрээлэн буй орчны сөрөг нөлөөлөл, амьдралын буруу дадал зуршил, хоол хүнсний зохисгүй хэрэглээ, стресс, хөдөлгөөний дутагдал зэргээс хамаарч харшил өвчний цар хүрээ улам бүр нэмэгдэж байна. Гистамин болон түүнтэй төстэй бодисууд нь харшлын хариу урвал эхэлсэн үед цусанд их хэмжээгээр ялгардаг. Үүний нөлөөгөөр судас өргөсөж, нарийн судаснаас шингэн ялгаран, арьс улайж загатнах, хамар залгиурын бүрхүүл цочирч нус гоожих, найтаах шинж тэмдэг илэрдэг.
Хар саримс дахь хүхэрт органик нэгдлүүд болон фенолт нэгдлүүд нь сааталд орсон гистамин болон цусны цагаан эсийг чөлөөлснөөр дархлалын эсүүд харшилд хариу үйлдэл үзүүлж эхэлдэг.
Тайлбар: Саримсыг харлуулах явцад фенолт нэгдлийн агууламж энгийн саримснаас 4 дахин нэмэгдсэнээр харшил үүсэх эрсдэлийг бууруулдаг.
Исэлдэлтийн эсрэг –Antioxidation
Саримс харлах процесс нь дулааны боловсруулалтын нөлөөгөөр миллиардын урвалын үр дүнд исэлдлийн эсрэг үйлчлэл бүхий биологийн идэвхт алкалоид, флавнойд, хүхэрт нэгдэл болох эс-аллилцистен (s-allylcysteine) болон полифенолт нэгдлүүдийг үүсгэдэг. Эс-аллилцистен (s-allylcysteine) цусан дахь устөрөгчийн болон хүчилтөрөгчийн хэт исэлдлийг бууруулан цусыг цэвэршүүлэн бие организмд исэлдлийн улмаас үүсч болох бүх төрлийн өвчлөл, дархлааны системийн доголдол, хөгшрөлтийн үйл явцийг удаашруулдаг.
Шидэт саримс хэрхэн бий болдог вэ?
Саримсны хурц эхүүн үнэр, исгэлэн амтыг бий болгогч аллин (allin) нь дулааны боловсруулалтын нөлөөгөөр эс-аллилцистен /S-allylcysteine / болон задарч чихэрлэг зөөлөн таатай амтыг үүсгэдэг байна.
Шидэт саримсыг хэрэглэх заавар:
Гэр бүлийнхээ болон өөрийн эрүүл мэндэд анхаарал хандуулдаг эрхэм хэрэглэгч та шидэт саримсыг:
- Биед шаардлагатай шим тэжээл, эрдэс бодисын хэрэгцээгээ хангах зорилгоор өдөрт 6 хумс (ихдээ нэг булцуу) саримсыг шууд хэрэглээрэй. (Хамгийн багадаа 45 хоног хэрэглэснээр эхний үр дүн мэдрэгдэнэ)
- Бүх төрлийн хоол хүнсэндээ хачир, чимэг болгон хольж хэрэглэж болно.
Та шидэт саримсыг өдөр тутамдаа иддэг бүх төрлийн хоол зуушиндаа хачир чимэг болгон өргөн хэрэглэх боломжтой.
Шидэт саримсыг хэрхэн хадгалах вэ?
Хуурай, сэрүүн нөхцөлд 12 сар хүртлэх хугацаанд хадгалж болно.
Хориглох заалт:
Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд өдөрт 1-2 хумс саримс хэрэглэнэ.