ЦЭНЭГ L-POWER БЭЛДМЭЛ
Нийтэлсэн: 04-07-2019
Монгол нутгийн газар шороонд үндэслэж ургасан, эмнэх чадвар, биологийн идэвхт чанараараа үл орлогдох эмийн ургамлуудын анагаах чадварыг олон жилийн судалгаанд тулгуурлан хөгжүүлж буй “Монос Хүнс” компани нь хэрэглэгч танд Цэнэг брэндийн L-Power бэлдмэлээ танилцуулж байна.
Цэнэг эрүүл мэндийн бэлдмэл нь Алтангагнуур, Анар жимсний, Бөөр хамгаалах, Ялам жимсний, Дархлаа, L-Power, Барагшун гэсэн долоон төрөлтэй ба төрөл тус бүр ургамлын анагаах чадварыг өөртөө агуулсан бүтээгдэхүүнүүд юм.
Тус бүтээгдэхүүний үндсэн гол үүрэг нь бидний биед чухал үүрэг гүйцэтгэдэг элэгийг хамгаалах юм. Тиймээс чухам яагаад элэгийг хамгаалах ёстой вэ? Элэгийг голлон гэмтээдэг хүчин зүйлсийн талаар болон элэг бидний биед ямар үүрэг гүйцэтгэдэг талаар мэдэх нь нэн тэргүүний асуудал юм.
Элэг нь:
Хүний биед ашиггүй болсон зүйлийг гадагшлуулж, хорыг саармагжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг биеийн эрхтэн. Элэгний хатуурал өвчин үүсэх гол шалтгаануудын нэг нь архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ юм.
Элэгний үүрэг:
- -Бүх бие мах бодийг хоргүйжүүлнэ
- Уургийн солилцоонд оролцоно
- Нүүрс ,усны солилцоонд оролцоно
- Витамин эрдэс бодисын солилцоонд оролцож,витамин А,Д, төмөр, зэс, В-ийн төрлийн витаминууд болон ялангуяа В-12-ийн синтезэд идэвхтэй оролцож тэдгээрийг нөөцөлж авдаг.
- Булчингийн үйл ажиллагаанд оролцоно
- Хүний оюун ухааныг саруул, тунгалаг байлгаж,сэтгэн бодох чадварыг хэвийн хэмжээнд байлгахад тусалдаг
- Арьсны өнгийг хэвийн байлгаж,уян хатан чанарыг нь хадгалж байдаг
L-Power бэлдмэлийн гол түүхий эд “Дорнын үзмэн модны” ашиг тус:
Цэнэг L-Power бэлдмэлийн найрлаганд багтах “Дорнын үзмэн мод” нь Азийн уламжлалт анагаах ухаанд элэгний эмчилгээ болон согтуурлах ундааны хор хөнөөлийг эмчлэх зорилгоор хэрэглэж ирсэн.
Солонгос, Япон, Хятад гэх орнуудад өргөн тархалттай ургасан байдаг байна.
“L-Power бэлдмэл нь төрөл бүрийн хордлогын үед хордлого тайлах үйлчилгээ үзүүлдэг ба эд эсийг нөхөн төлжүүлэх, хорт бодис, хүнд метал, цацраг идэвхт бодисыг биеэс гадагшлуулж, цусан дахь сахарын хэмжээг бууруулна. Мөн элэгний өөхлөлт, элэгний үрэвсэл, элэгний хатуурал зэрэг элэгний бүх төрлийн эмгэгээс урьдчилан сэргийлж, элгээ хамгаалах зорилгоор хэрэглэхэд илүү үр дүнтэй.
Хэн, хэзээ хэрэглэвэл зохистой вэ?
Төрөл бүрийн хордлогод орсон хүмүүс хордлого тайлах зорилгоор
Ажлын байрны хүнд нөхцөлд буюу хортой орчинд ажилладаг хүмүүс хортой бодис урвалжтай ажиллахын өмнө болон дараа
Элэгний төрөл бүрийн өвчний үед элгээ хамгаалах зорилгоор
Согтууруулах ундаа хэрэглэхийн өмнө болон хойно
Хэрхэн хэрэглэх вэ?
Өдөрт 1-2 ширхэгийг уух бөгөөд уухын өмнө сэгсэрч хэрэглэнэ. Хүйтнээр болон халааж хэрэглэж болно.
Эрүүл мэндийг дэмжигч Монос Хүнс