Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
Нийтэлсэн: 02-22-2021
“Монос хүнс” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд
“Монос хүнс” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2021 оны 03 сарын 31 өдрийн 15 цагт компанийн вэб хуудсаар цахимаар шууд дамжуулалт хийн хуралдах бөгөөд хувьцаа эзэмшигч та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2021 оны 03 сарын 10
Хурлаар хэлэлцэх асуудал:
- Компанийн 2020 оны санхүүгийн тайланд аудит хийсэн хөндлөнгийн компанийн аудитын дүгнэлтийг танилцуулах,
- Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах,
- Ногдол ашиг хуваарилах тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаас гарсан тогтоолыг танилцуулах,
- Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны төсвийг батлах,
Хурлаар хэлэлцэх асуудал, түүнтэй холбогдох баримт бичгийг бүртгэлтэй брокер дилерийн компанидаа хандах, компанийн вэб хуудас, фэйсбүүк группт хандан танилцах боломжтой.
Хурлын өдөр цахимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчид саналаа урьдчилан компанийн албан ёсны цахим шуудангаар илгээх буюу бүртгэлтэй брокер дилерийн компаниар дамжуулан өгөх боломжтой. Урьдчилан санал авах сүүлчийн хугацааг 2021 оны 03 сарын 25-ны өдрөөр тасалбар болгоно.
Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг компанийн вэб хуудсаас болон хурал зохион байгуулах комиссын утсаар холбогдон авна уу.
Холбоо барих утас: 88080308, 99035178
Фэйсбүүк: https://www.facebook.com/MonosFoods/
Цахим хуудас: https://monosfoods.mn/
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС