Хан-Уул дүүргийн Шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч байгууллагаар Монос Хүнс ХК тодорлоо
Нийтэлсэн: 06-12-2019
Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсээс 2019.06.12-ны өдөр “Ажил олгогчдын зөвлөгөөн” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээны үеэр Нийслэлийн нийгмийн даатгалын ерөнхий газрын сүүлийн үеийн шинэ боломжууд болон тайлан тооцоо гаргахад илүү хялбар, илүү хурданаар шийдэх боломжуудын талаар сургалт орлоо.
Мөн тус арга хэмжээны үеэр Хан-Уул дүүргийн “Шилдэг шимтгэл төлөгч ажил олгогч байгууллага”-г шалгаруулсан бөгөөд Монос Хүнс ХК шалгарсан юм.